Л.Гүндалай: Зоригтой аавын хүү байвал надтай цуг газараа ав, чадахгүй бол чацага царайлаад харьж унт

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 28 ・ 7
Энэ сарын 26-ы өдөр 11-р хорооллын ард Баян-Өндөр уулын доод хэсэгт олон иргэн газар авна гэж шон хатгажээ. Тухайн хэсэгт газар олгоно гэсэн мэдээллийг “Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай тараасан байна. Гэхдээ тэнд очсон иргэдийн ихэнх нь “газар олгож байна” гэхээс өөр тодорхой мэдээлэлгүй байсан юм. “Газар олгож байна” гэсэн мэдээллийн дагуу иргэд тухайн өдрийн 11 цагийн үед цуглаж эхэлсэн байна.
 
Харин мэдээллийг тараасан Л.Гүндалай 20 цагт тухайн газарт ирсэн юм. Тэрээр цугласан иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Чадалтай нь надтай хамт тэмц. Чадахгүй нь явцгаа” гэсэн юм. Мөн тэрээр цугласан иргэдийг ёс бус үг, хэллэгээр дуудаж байлаа. Үүнд нь дургүйцэх иргэн цөөнгүй байсан юм.
Мэдээж Л.Гүндалай гэдэг эрхэмд иргэдэд газар олгох эрх байхгүй тул аймгийн ГХБХБГ, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд очиж энэ үйлдлээ зогсоох шаардлага өглөө.
 
Учир нь 2013 онд АИТХ-аас баталсан “Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд туссанаар 11-р хорооллын ард хэсэг нь хот орчмын “ногоон бүс” ангилалд багтаж нөөцөд авсан газар юм. Дээрх газар нь буюу Баянбулаг багийн нутагт байрлах “зээл”-ийн хэсэг нь манай хотын агаарын бохирдлын нэгдүгээр бүс гэж үздэг байна.
 
Учир нь тухайн хэсэгт одоо бий болоод буй суурьшил нь хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа тул нэмж газар олгохгүй байхаар АИТХ-аас шийдвэрлэсэн байна. Мөн Баян-Өндөр хайрхан бол орон нутгийн тусгай хамгаалалттай уул. Тиймээс худал мэдээлэл тараасан энэ үйлдэл нь иргэд олон нийтийн сэтгэл санааг үймүүлж байгаагаас гадна АИТХ-аас баталсан тогтоолыг зөрчиж байгааг ГХБХБГ-ын даргын орлогч онцолсон юм.
 
Түүнчлэн энэ нь Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэлээ.Энэ өдөр цугласан иргэдийн хувьд “холбогдох байгууллагуудад газар авах өргөдлөө өгдөг боловч шийдвэрлэгдэхгүй удаан хугацаа өнгөрдөг” гэсэн тайлбарыг хэлж байлаа. Энэ оны хувьд Баян-Өндөр сумын Яргуйт, Эрдэнэ, Говил багийн нутагт газар олгохоор холбогдох төлөвлөгөөнд туссан байна. Иргэдэд газар олгох ажил 5-р сараас эхэлсэн бөгөөд энэ онд дахин үргэлжлэхгүй гэнэ. Энэ хугацаанд 700 гаруй иргэнд газар олгосон байна.
 
Ямартай 11-р хорооллын ард буюу Баянбулаг багийн нутагт байрлах “зээл”-д газар олгох төлөвлөлт хийгдээгүй байна.Манай аймгийн хувьд газар нутаг багатай гэдгээрээ онцлогтой. Нэг жишээ дурдахад Баян-Өндөр сумын ЗДТГ-т газар хүссэн 10 мянга гаруй иргэний өргөдөл хүлээгдэж байгаа юм. Энэ байдлыг ашиглан аливаа улс төрч, улс төрийн хүчнүүд иргэд олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор олныг хамарсан хууль бус үйлдэл хийх нь зохимжгүй.
 
Ирэх онд явагдах УИХ-ын сонгуульд “Орхон аймгаас нэр дэвшинэ гэж мэдэгдсэн” Л.Гүндалай энэ үйлдлээрээ хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн байна.
 
Тодруулбал, Монгол Улсын Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1.4, 24-р зүйлийн 1.1 болон 24-р зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тиймээс иргэд та бүхэн улс төрчдийн сонгууль угтсан аливаа үйлдэлд зөв өнцгөөс хандахыг уриалж байна.
 

Эх сурвалж: ERDENETINFO.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 29/

    Энэ балайрч дэмийрч яваа хүмүүсийг битгий давараагаач дандаа ядарсан хүмүүсээр тоглож аймаг хотыг нь доромжилж байна хууль байна уу нөгөө сүржин цагдаа хууль хяналтыхан энэ үед нам болчих юм наад тэнэгээ болиулаач

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 29/

    ene met sumtai nuhduudeer tur bariulahaar bid elgeere hebtelgui yahab de. uuriigu mongoliin tur geed bur itgechihsen getel ys uyman uls turiin demiirel soliorol tussan bna sh te.

    Хариулах
  • Шаабар / 2015 09 сар 28/

    Газрын наймаа ил цагаандаа гарсан нь үнэн шүү дээ. Хууль бус үйлдэлтэй хуулт бусаар л тэмцэхгүй бол номоор нь явбал ёстой чацга алдахаас ч дор юм болох нь ойлгомжтой. Би хувьдаа хөндсөн сэдвийг нь бүрэн дэмжиж байна.

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 28/

    Ene medrel ni buur muudtsiim bnaldaa

    1
    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 28/

    Хөвсгөлд төөрчихсөн үед нь очиж авах хэрэггүй байсан юм.

    Хариулах
  • зочин / 2015 09 сар 28/

    анархист үзэлтэй болчихсон юм биш үү энэ нөхөр ер улс төрийн өвчин гэж шинэ өвчин монголд бий болчихсон бололтой ер нь сүүлийн үед гүндалай элбэгдорж нарын үзэл бодол илэрхийлэлүүд яг л адилхан илрээд байх бололтой

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 28/

    Гүн балай худлаа шоудаж л байхгүй юу төр гэж нэг юм бий тэгэхлээр яаж л журмаараа гагзар авна шүү дээ

    1
    Хариулах