Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 28
・ 1
Батлан хамгаалахын яам өөрийн харьяа “Алдар" спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж 33.9 метр квадрат хэмжээтэй хоёр өрөө байр өгсөн аж.
Түүнтэй хамт “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд ийм хэмжээтэй байр бэлэглэж байжээ. Харин салбарын яам тэдэнд өгсөн байраа нэг өрөө болгосон байна. Үүний гол буруутнаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийн нэр цоллогдоод байгаа. Тэгвэл тэрбээр уг хэргийн гол буруутан нь би биш Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр Ц.Цолмон сайдтай холбоотой маш ноцтой баримтуудыг энэ үеэр ярьжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа “2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн А/261 дугаартай тэр үеийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаал гарсан. Уг тушаалд “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр давхарт 13 тоот 33.9 метр.кв хоёр ерөө, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд гурван давхарт 20 тоот 33.9 метр.кв хоёр өрөө байр олгоно гэж шийдвэрлэсэн байдаг. Харин Ц.Цолмон сайд болохоор 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд 29 тоот 28.3 метр.кв нэг өрөө, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд 21 тоот 28.3 метр.кв нэг өрөө байр олгох шийдвэр гарсан байгаа юм. Д.Бат-Эрдэнэ сайд хоёр өрөө байр өгснийг Ц.Цолмон сайд нэг өрөө болгож багасгасан гэсэн үг. Би өөрөө тамирчдад байр өгөх саналыг гаргасан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ юу гэж тэдний байрыг булаах юм" гэж ярьжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.