Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 29
Ашигт малтмалын газар гэж хэл ам тасардаггүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх. Засгийн газрын агентлаг атлаа өнгөрсөн 3 жил даргагүйгээр, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалтай хүн энэ байгууллагыг удирдсаар ирсэн. Одоо ч мөн удирдсаар байгаа ажээ. /ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу/
Даргын үүргийг орлон гүйцэтгэгч гэдэг нь угтаа албан ёсны даргыг томилохоос өмнө тухайн ажил үүргийг түр хугацаанд гүйцэтгэнэ гэсэн утгатай. Гэтэл яг ийм нэртэйгээр 3 жил бүхэл бүтэн агентлагийг удирдахыг юу гэж ойлгох вэ? Ингэж асуухын шалтгаан нь “түр орлон гүйцэтгэгч” гэх атлаа “бүр ажиллаад” байгааг ойлгоход бэрхтэй болоод байгаатай холбоотой. Уг нь орчин цагийн монгол хэлний “түр” гэдэг үгээр “хэсэг хугацааг, нэгээс нөгөөд шилжих завсарын цагийг” хэлдэг бол ардчилсан засгийн үед “түр орлон гүйцэтгэгч” гэсэн нэртэй дарга нар “бүрмөсөн ажилладаг” бололтой юм.
Нэг харахаар дарга ч юм шиг, сайн ухвал даргын үүргийг түр орлоод байгаа ч юм шиг “сонин”хандлага Ашигт малтмалын газар гэх Засгийн газрын агентлагийн удирдлагыг тойрчээ. Учир мэдэх хүмүүсийн ярихаар бол тус агентлагийн дарга нь Төрийн албаны шалгалтанд тэнцсэн байх гол шалгууртай байдагч энэ шалгуурыг давж чадаагүй хүнийг хууль зөрчин агентлагийн даргаар шууд томилж болохын улмаас “ийм хачин” нэр томъёотойгоор агентлагийг удирдуулаад байна гэж хэлэх хүмүүс байна.
Мэдээжийн хэрэг дарга биш даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд эрхэлж байгаа ажилдаа 100 хувь хариуцлага хүлээх нь юу бол…, болохгүй бол би түр хариуцаж байсан…, би мэдэхгүй гээд “бухахад” түүнтэй хэрхэн хариуцлага тооцох вэ?
Ярих хэлэх бүрдээ “…холбогдох хуулийг хэрэгжүүлж ажиллан, ашигт малтмалын тендерийн сонгон шалгаруулалтыг цахим болгож, нийтэд ил тод хэрэгжүүлж байгаа” гэх АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа даргын ам ажил хоёрын хооронд асар их зөрүү байдаг гэдгийг саяхны нэгэн үйл явдал гэрчилжээ.
Тус газрын тендерийн комиссынхон аж ахуйн нэгж компаниудын тендерийн материалыг хүлээж авахдаа нугалаа гаргаж тендерт оролцохоор бүтэн сарын турш бэлтгэж ирсэн материалыг журманд заасан зүйлийг бэлтгээгүй гэдэг шалтгаанаар буцаасан байна.
АТГ-аас 2015 оны 08 сарын 25-ний өдөр нийтэд хандан түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгжүүдэд саналаа нэг сарын хугацаанд буюу 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл авна гэж зарлажээ. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн аж ахуйн нэгжийн тендерийн сонгон шалгаруулалтанд оролцохоор бүтэн сарын турш цаг зав, хүч хөдөлмөрөө гарган материал бэлтгэж АМГ-д хандсан боловч материалуудын хүлээн авалгүй хасжээ. Үүнийгээ тэд тайлбарлахдаа:
Нэгдүгээрт: 9 сарын 25-ны 17:00 цагаас өмнө амжаагүй гэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ тендерт оролцохоор материалаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг тус өдрийн 15:00 цаг хүртэл хүлээлгэж байгаад тендерийн комисс нэг нэгээр нь өрөөндөө дуудан материалыг нь хүлээж авахдаа зарим компаниудад 30 хүртэл минут зарцуулж байсан бол заримд нь 1 минут ч хүрэхгүй хугацаанд гаргаж байжээ. Ингэсээр 17:00 цаг болонгуут материал хүлээн авах хцгацааг дууслаа хэмээн тендерийн комисс хаалга барьжээ. Үүний улмаас 10 гаруй аж ахуйн нэгж АМГ-ын үүдийг өглөөнөөс орой болтол сахисан ч бэлтгэсэн тендерийн материалаа хүлээлгэн өгч чадаагүй байна.
АМГ-ын тендерийн комиссын энэ үйлдлийн цаана хувийн ашиг сонирхол нуугдаж байгаа, мөн комиссын зүгээс “урьдаас дэмжих ёстой” аж ахуйн нэгжүүдийн материалыг авах, бусдын нь материалыг ямар нэг аргаар хүлээн авахгүй байх арга замыг аль эртнээс төлөвлөсөн гэж хардах үндэслэлийг буй болгоод байна. Тиймгүйсэн бол бүтэн өдөржин тендерийн комиссын үүдийг сахисан аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээж авахдаа заримд нь удаан, заримд нь түргэн зэргээр ялгавартай ханддагийн шалтгаан юу байхсан билээ.
Хоёрдугаарт: Зарим аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах журмын дагуу материалаа бүрдүүлээгүй гэж хасжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.