Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 29
・ 2
Шийдлийн Засгийн газрын ирээдүй шийдэгдэх талдаа орж байх шиг байна. Намрын чуулганаар ерөнхийдөө Засгийн газар шинээр бүрэлдэх тогтох уу, аль эсвэл УИХ хугацаанаасаа өмнө тарах уу гэдэг зүйл яригдах бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан өөрсдөө Ч.Сайханбилэгээ огцруулж оронд нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тавихаар бэлтгэж байгаа аж. АН дотор ийм яриа хэлэлцээр хийгдээд эхэлсэн байна. МҮДН, Шонхор тэргүүтэй фракцид нь нам дотроо хүчээ төлөвлөрүүлээд эхэлжээ. Харин энэ талаар Р.Амаржаргал гишүүн "Би хэрвээ Ерөнхий сайд болвол МАН-ыг засагт урьж ажиллана. Бусад "үүр зайр" намууд хэрэг байхгүй. Хоёр том нам ирэх сонгууль болтол хамтарч ажиллах нь зөв. Хэрвээ МАН-ынхан хүсэлтийг хүлээж авахгүй бол нэгэнт чадамжгүй болсон УИХ-ыг тараах нь зөв" гэж хэлсэн сураг байна.
Өмнө нь Ерөнхий сайдыг МАН болон Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд л огцруулахаар төлөвлөж байсан. Харин энэ удаа парламентэд суудалтай бүх намын төлөөллүүд Ерөнхий сайдыг огцруулахаар шийдлээ. Угаасаа Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын найман гишүүн огцруулах нь зүйтэй гэж үзээд байгаа. МАН-аас Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, АН-аас Р.Амаржаргал, Шударга ёс эвсэл буюу МҮАН-аас Г.Уянга, МАХН-аас Л.Цог, О.Баасанхүү, Бие даагчид болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар нарын үсэг зураад байгаа. Үүн дээр нэмээд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа уг бичигт "Би биш, бид зурна" гэж хэлсэн. Сөрөг хүчний дэд тэргүүн энэхүү үгийг зүгээр нэг сэтгэл хөдлөхөөрөө хэлчихээгүй нь тодорхой. Энэ бол МАН-ын гишүүд аль хэдийн шийдээ гаргасан гэсэн үг юм.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.