Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 29
УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжгүүд тун удахгүй амилана. Ирэх сарын 02-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр энэ намрын тоглолтоо нээх юм.
Мөн аравдугаар сарын 03,04-нд Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжиг зэрэг уран бүтээлийг тус тус үзэгчдийн хүртээл болно.
Жүжгүүдийн тасалбарыг энэ сарын 23-наас эхлэн тус театрын билетийн кассаар худалдаалж эхэлсэн бөгөөд https://www.monda.mn/#host/3 цахимаар захиалж авна. Түүнчлэн 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлэх боломжтой.
Дашрамд дуулгахад байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлт эдлэнэ гэдгийг бүү мартаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70115154, 70128999, 99026929 утаснаас аваарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.