Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 30
・ 1
|
“Нүүрс” хөтөлбөрийн хэргээр ял сонсоод удаагүй байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал олон нийтэд нээлттэй болсон. Тэгвэл дээрх шүүх хуралд “Багануур” ХК хохирогчоор оролцсон юм. Ингэхдээ хохирогч “Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Очирлхам ““Багануур" ХК АТГ-т хандаж гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан. Нэгдүгээр шугамаар гарч байгаа том нүүрсийг 39000 төгрөгөөр зардаг. Харин хоёрдугаар шугамаар гарч байгаа нүүрсийг “Эс Жи Эс Эл Би Ди” ХХК-д 27500 төгрөгөөр өгдөг байсан. Гуравдугаар шугам нь нунтаг буюу станцад өгдөг нүүрс. Манай компани станцад нийлүүлдэг 20500 байсан нүүрсээс ашигтай ажилласан. Харин иргэдэд 39000 төгрөгөөр худалддаг байсан нүүрснээс алдагдал хүлээсэн” гэх тайлбар өгсөн байдаг.
Түүнчлэн “Багануур ХК”-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Манай байгууллага гомдол гаргасан зүйл байхгүй. АТГ хохирогч гэсэн чиглэл өгсөн учраас л бид хохирсон. Гэрээнд зааснаар нүрсний тооцоог бүрэн хийсэн. Гэрээнд 1 тонн нүүрсийг 27500 төгрөг гэж заасан. Шигшиж ангилах төхөөрөмж компанийнх. Манайхаас ямар нэгэн зардал гардаггүй” гэсэн. Үндсэндээ “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцад 1 тонн нүүрсийг 27500 төгрөгөөр зараад “Багануур” ХК алдагдалтай ажиллаагүй байна.
Тэгвэл ийнхүү нээлттэй шүүх хурлын үеэр 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр зарсан “Багануур” ХК хохиролгүй байсныг мэдсэн хэсэг жолооч нар тус компаний уурхайгаас 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр худалдан авах санал хүргүүлжээ. Тодруулбал, жолооч нар “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайн удирдлагуудад уурхайгаас нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авах хүсэлт тавьсан аж. Тэд “Уг нь уурхайн төлөөлөн удирдах зөвлөлөөс нүүрсээ 39000 төгрөгөөр зарах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр очин өөрийнхөө ахлах зөвлөхөөр удирдуулж, нүүрсийг 27500 төгрөгөөр авсан гэдгийг бид зурагтаар үзэж харлаа. Тиймээс жирийн иргэд бид ч гэсэн адилхан эрх эдэлж, нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авна” гэсэн байна.
Энэ талаар жолооч нарын төлөөлөл Б.Ягаан “Бид “Багануур ХХК”-ийн нүүрсний уурхайн удирдлагуудтай нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулахаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч одоогийн байдлаар ямар нэгэн хариу өгөхгүй 7, 8 хонож байна. Бид хонон өнжин жагсаж байна. Бид зурагтаар Л.Гансүхийн шүүх хурлыг үзлээ. Хурлын үеэр “Багануур” ХХК-ийн удирдлагууд нүүрсээ 27500 төгрөгөөр зарсан ч алдагдалгүй ажилладаг гэж мэдүүлж байна лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.