ОУПХ:Монголд болсон улс төрийн аллагын хэрэг илрэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 30
 

З.БАТ

1998 оны аравдугаар сарын 2. Энэ өдөр баасан гариг байв. Үдшийн 21.40 цагийн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зоригийг онц хэрцгийгээр гэрт нь хөнөөсөн хэрэг гарсан юм. Монгол дахь ардчиллын үүсгэн байгуулагч, удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрэлгүй 17 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа.

Чухамдаа энэ хэргийг улстөрийн аллага болохыг дотоод, гадаадад хүлээн зөвшөөрч, илрэлгүй өнөөг хүрснийг нь үүнтэй холбон тайлбарладаг юм.

Тухайн үед “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байв. 1996 оны УИХ-ын сонгуулиар санаандгүй гэмээр ялалтыг байгуулсан. Харин ялсныхаа дараа дотооддоо тэмцэлдэж, зөрчил маргаан нь даамжирч, улмаар Засгийн газраа хэд хэд сольсон түүхтэй. Сонгуульд ялсны дараа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн бол, 1998 оны дөрөвдүгээр сарын 23-наас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллажээ. С.Зориг агсан Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн танхимын сайдаар ажиллаж байхдаа амиа алдсан байдаг. Үнэндээ тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сарын дараа буюу 1998 оны долдугаар сарын 24-нд огцорчихоод, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхий сайдын төлөөх марафон энэ нам, эрх баригч Ардчилсан хүчний дотоодод өрнөсөн үе гэж болно. Баримт болж үлдсэнээр одоогийн Хотын дарга, тухайн үед УИХ-ын гишүүн байсан  Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй гэсэн хариуг Ерөнхийлөгч Н.Багабанли Ардчилсан холбоо эвслийн удирдлагад 1998 оны есдүгээр сарын 30-нд явуулсан байдаг. Харин эвслийнхэн энэ хариуг хүлээлгүй дараагийн нэр дэвшигчээр С.Зориг агсныг томилуулахаар ярилцаж эхлээд байжээ. Тиймээс С.Зориг агсан гадаад томилолтоо хойш­луулсан талаар УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар ярьсан нь бий. Мөн тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан С.Баяр баталдаг ажээ.

Энэ асуудлаар МҮАН-ын Ерөнхий зөвлөл аравдугаар сарын 2-нд хуралдахаар товлогдсон ч хойшилсон байна. Гэхдээ л Ерөнхий сайдаар томилогдох С.Зоригт журмын нөхөд нь баяр хүргэж, үгээ хэлээд эхэлчихсэн байсан гэдэг.

Түүнчлэн тэр өдөр УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр хонож байв. Аравдугаар сарын 2-ны 15.00 цагийн үед УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд ЕТГ-ын дарга С.Баяр тэр гурав хоёр цаг гаруй ярьж суусан. Орой нь Шадар сайд Д.Пүрэвдорж агсны гэрээр очжээ. Тэрээр оршуулах ажлын хэсгийн дарга байсан аж. Ингээд 21.40 цагийн орчимд гэртээ ороод...

С.Зориг агсныг хөнөө­сөн хэргийг илрүүлэх ажил өнөөдөр ямар хэмжээнд явж байгаа нь олон нийтэд төдийлэн ил бус. Чухамдаа шалгаж байгаа эсэх нь ч тодорхойгүй гэхэд болно. Харин Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Хүний эрхийн хороо энэ талаар багагүй ажилласан. Энэ хэрэг гарснаас хойш мэдээлэл солилцож, зөвлөмж өгч ажиллаж ирсэн байдаг. Тус Хорооныхон саяхан Монгол Улсад ажиллажээ.

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх