Ж.Ариунаа: Л.Гансүхийн дарамтаар “Багануур” ХХК нүүрсээ 27500 зарсан нь тогтоогдсон байдаг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 01 ・ 3

Энэ сарын 21-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт ял оноосон. Бүтэн таван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн нь өнөөдрийг хүртэл нийгмийг хоёр талцуулан мэтгэлцүүлсээр байгаа юм. Хуульчид ч өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Тиймээс энэ асуудлаар Нийслэлийн прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Ж.Ариунаатай ярилцлаа.

-Л.Гансүх нартхолбогдох шүүх хурлыг таван өдрийн турш олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн нь нийгмийг талцуулаад байна. Энэ талаар та өөрийн байр суурийг илэрхийлээч?

-Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс улсын яллагч нар улстөржсөн байна. Гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсийг хилсээр шийтгүүлж, яллаж байгаа мэтээр ярьж байна лээ. Миний хувьд Нийслэлийн прокурорын туслахын хувьд улсын яллагч нартаа давхар хяналт тавин ажиллаж байсан. Тэгэхээр энэ утгаараа энэ хэрэг улстөржөөгүй. Улсын яллагч нар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг хэлмээр байна.

-Телевизээр Л.Гансүх нар буруугүй мэт ойлголт иргэдэд төрсөн. Яг ямар нотлох баримтаар буруутгаж байгааг тайлбарлах боломж байна уу?

-2012 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанд Багануурын нүүрсний уурхайгаас ард иргэдэд нүүрс нийлүүлэгдэх асуудал яригдсан байдаг. Энэ хэргийг ярихын тулд зайлшгүй “Нүүрс” хөтөлбөрийг тайлбарлах шаардлага гардаг. Үүний дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар Багануурын уурхайгаас жижиглэнгээр болон бөөний үнээр нүүрс нийлүүлэх ямар боломж байгааг судлах ажлын хэсэг байгуулсан байгаа юм. Тухайн үед ажлын хэсэг нь ажилласан, судалгаа явуулсан, холбогдох туршилт явуулсан. Дараа нь Багануурын нүүрсний уурхайгаас Улаанбаатар хотын өртөөнд нүүрс тээвэрлэхэд 3-4 удаагийн ачилтын улмаас шуудай нүүрсний 30-50 хувь нь бутарч нунтаг нүүрс болно. Нэг ёсондоо жингийн зөрүү үүснэ, алдагдал үүснэ. Түүнчлэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдөнө. Үүнээс болж осол аваар гарч болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ тухайгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд танилцуулсан. Тухайн үед Л.Гансүх “Үүнд санаа зоволтгүй. Жингийн зөрүүнээс үүссэн алдагдлыг Засгийн газар нөхөн төлөх арга хэмжээ авна” гэж ойлгуулсан байгаа юм. Ингээд 2012-2014 онд “Нүүрс” хөтөлбөр гэх нэрийн дор “Эм Жи Эл Эс Би” болон “Эм Жи Эс Би Ди” гэсэн хоёр компани Багануурын нүүрсний уурхайгаас нүүрс худалдан авч, ард иргэдэд худалдан борлуулах ажлыг хариуцан явуулсан байдаг. “Нүүрс” хөтөлбөр яг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжээгүй. Аман ярианы үндсэн дээр явагдсан хөтөлбөр.

-Зөрчил, ноцтой асуудал, буруутгах шалтгаан нь юу байв?

-Л.Гансүх нь өмнө нь БОАЖЯ-ны сайдаар ажиллах байхдаа өөрийн туслахаар ажиллаж байсан н.Эрдэнэбулга гэх залууг “Эм Жи Эл Эс Би” компанийн гүйцэтгэх захирлаар, компанийн нягтлан бодогчоор өөрийн эхнэрийн төрсөн дүүгийн охин н.Мөнгөнтуяаг томилсон. “Багануур” компанитай нэг тонн нүүрс тутмыг 27500 төгрөгөөр худалдан авахаар ажилласан. Дандаа өөрсдийн найз нөхөд, ах дүүг ашиглан хувийн компани байгуулж ажиллаж байсан.

-Л.Гансүх яг ямар оролцоотой байсан юм бэ?

-Багануур ХХК-тай эдгээр хоёр компани нь гэрээ байгуулагдах болсон 2 үндсэн шалтгаан байна. 1-рт: Ерөнхий сайд энэ ажиллагааг дэмжиж ажиллагэсэн үүрэг өгсөн гэдэг. 2-рт: Л.Гансүх нь тухайн үед “Эм Жи Эл Эс Би” болон “Эм Жи Эс Би Ди” компани нь Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компаниуд мөн гэж ойлгуулсан байгаа юм. Тэгэхээр гэрээ байгуулсан нарийн процессийг мөн ярих шаардлагатай. Нийтдээ 2 удаа гэрээ байгуулан ажилласан байдаг. Хамгийн эхний гэрээг “Эм Жи Эл Эс Би” компанитай 2012 оны арваннэгдүгээр сард байгуулсан. Гэрээ байгуулах процесст Л.Гансүх өөрөө оролцсон байдаг. Хэдийгээр энэ хүн гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй боловч гэрээ байгуулахад өөрийн найз тус компанийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбулга, садан төрлийн холбоотой н.Мөнгөнтуяа нартай очсон. Тэгээд хамтдаа байж байгаад гэрээ байгуулсан. Ингэхдээ гэрээг их сонин байгуулсан байгаа юм. Багануур ХХК бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компани. Олон аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажиллаж байсан. “Эм Жи Эл Эс Би” компани нь гэрээ байгуулахдаа өмнө нь Багануур ХХК-иас бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа нэг ч удаа оруулж байгаагүй нэг заалтыг оруулсан байдаг. Үүнийг Л.Гансүхийн дарамт шахалтаар оруулсан гэж Багануур ХХК-ийн удирдлага болон ТУЗ-ийн гишүүд мөрдөн байцаалтын явцад гэрчилдэг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • jervis / 2015 10 сар 02/

    Ene neg nugel ni nudeeree garah avgai bnaleedaa!!!!!!!! Ta nar yadaj ur huuhdiinhee toloo zov shudarga amidraach....

    1
    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 01/

    PROCURORuud yagaad uls turjuud bnadaa. ene huuhen ch mun adilhan l yum bna. Ard tumen alivaa zuild dugnelt hiih chadvargui malnuud bish shu. taa nar l harin uursduu malnuud

    2
    Хариулах
  • zochin / 2015 10 сар 01/

    prokuroruud uls turchdiin gar hul boldog gedgiig olon niit medne bitgii uursdiiguu uugui tseverhen amitad shig umuuruud bai

    1
    Хариулах