Энэ хэрэг илрээгүй цагт ардчиллын түүхэнд хар толбо байсаар байх болно

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 03 ・ 1

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 17 жил өнгөрлөө. Жил бүрийн ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд, улстөрчид, УИХ-ын гишүүдийн төлөөлөл түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай.

 

Өнөөдөр болсон цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл, Л.Болд, Зам тээврийн сайд М.Зоригт болон түүнтэй мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалд хүчин зүтгэж байсан журмын нөхөд нь оролцлоо.

 

Энэ хэрэг илрээгүй цагт ардчиллын түүхэнд хар толбо байсаар л байх болно

 

 

Цэцэг өргөх ёслолын дараа түүний ах С.Баяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Та бүхэн хөшөөний ард байрлуулсан зургийг харж байгаа байх. 1990 онд ардчилсан хувьсгал эхлээд Зориг маань ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан. Та бүхэн жил бүр л биднээс асуудаг. Ер нь Монголд ардчилал бий болсноор бид ардчилсан зарчмуудыг тунхагласан.  Энэ бүхэн сайн сайхан хэрэгжиж байгаа ч Зоригийн аллагын энэ хэрэг илрээгүй цагт ардчиллын 25 жилийн түүхэнд хар толбо байсаар л байх болно” гэлээ. Мөн тэрээр “Бид гэр бүлийн гишүүдийн хувьд олон жил хэрэг илэрхгүй байгаад гонсгор байгаа. Бидний адил ард түмэн ч энэ хэргийг илэрнэ гэж хүлээж байгаа. Зөвхөн дотооддоо төдийгүй Олон Улсын парламентын холбооны дэргэдэх Хүний эрхийн хорооныхон сүүлийн 14 жил буюу 2001 оноос хойш Зоригийн хэргийн талаар анхаарч ажиллаж байна. Тэд саяхан Монголд ирж ажиллан мэдэгдэл гаргасан. Энэ хэрэг илрээсэй. Энэ хэргийн талаар ил тод ахицтай байгаа цагт ард түмэнд итгэл нэмэгдэнэ. Монгол Улс Ардчилсан улс хуулиа дээдэлдэг улс байхын тулд хууль, хүчний байгууллагынхан энэ хэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Гэр бүлийнхэнийх нь хувьд аллага гараад 17 жил болж байгаа ч илрэхгүй байгаа учраас бараг цөхрөх тийшээ хандаж байна. Гэхдээ нөгөө талаар монголчууд бид тэнгэр бурханд итгэдэг. Энэ аллагын үйлдсэн хүмүүс өнөөдрийг хүртэл тайван явж чадахгүй энэхүү аллагын сүүдэр байнга тэднийг даган үйлийн үр, тэнгэрийн гэсгээлийг хүртэж байгаа байх” гэсэн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • фцуж / 2015 10 сар 04/

    Элбэгдорж Бат-Үүүл 2 хэзээ нэгэн цагт хэргээ хүлээх байхаа

    1
    Хариулах