Цэц хуулиа зарж идэхдээ хүрсэн үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 05 ・ 3
Цэц хуулиа зарж идэхдээ хүрсэн үү
ЗГХЭГ-аас Үндсэн хуулийн Цэцэд 300 гаруй сая төгрөг өнгөрсөн сарын 7-нд шилжүүлсэн гэх мэдээ лэл шуугиан тарьж мэдэхээр байна. Учир нь, Засгийн газар Цэцэд ийм хэмжээний мөнгийг шилжүүлэхийн өмнөх өдөр гишүүн О.Баасанхүү Хэрэг эрхлэх газрын дарга С.Баяр цогтыг огцруулах би чиг өргөн барьсан байдаг. Гэтэл үүний маргааш өдөр Засгийн газар 300 гаруй сая төгрөгийг Үнд- сэн хуулийн Цэцэд шил- жүүлсэн бөгөөд ойн баяр тэмдэглэх гэсэн тайл бар тай байжээ. Гэтэл энэ их мөн- гийг зарцуулах гээд байгаа 25 жилийн ой нь ирэх жил тохиохоор байгаа юм. Гэсэн ч эдийн засгийн хүнд рэл тэй, хаа хаанаа бү сээ чангалах шаардлага үүсээд байгаа энэ үед Засгийн газраас ойн баяртаа зарцуул гэж 300 гаруй сая төгрөг шил жүүлсэн нь яах аргагүй ан хаа рал татаж байгаа юм. Түүнчлэн энэ мөнгийг авс ны хаа дараа Үндсэн хуу лийн Цэцээс УИХ- ын ги шүүн Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах тогтоол өргөн барих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь гишүүдийн анхаарлыг ихээ- хэн татаж эхэллээ. Тий- мээс өнгөрсөн баа сан га- ри гийн чуулганы нэгд сэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх байсан ч алийг нь ч хэлэлцсэнгүй. 

Учир нь, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ үеэр гишүүн Ц.Нямдорж “Засгийн газар есдүгээр са рын 7-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд 330 сая төгрөг гаргаж өгсөн шалтгааныг олох ёстой. Үүний тулд ажлын хэсэг байгуулах шаардлага байна” гэсэн горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч, тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүн ахлахаар болсон. Тэрбээр хэлэхдээ, “Энэ үнэнийг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Одоо бүр Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа зарж ид дэг юм руу орж байна” гэж байлаа. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог “Монгол төрийн байгууллагыг төсвийн мөнгөөр авлигаддаг хэлбэр рүү орж байна. Ма наач нь өөрийнхөө юмыг хул гайлдаг болбол яах вэ” гэ сэн юм. Ийнхүү ажлын хэсгийнхэн 330 сая төгрөгийн учрыг олсны дараа Цэцийн дүгнэлтийг хэлэл цэхээр болов. Харин үү ний дараагаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуу лийн төслийг хэлэлцэх бай сан ч УИХ дахь МАН- ын бүлэг тав хоногийн зав- сар лага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бям ба цогт энэ талаар тайл бар хийхдээ “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой /энэ сарын 1/ хуралдах үеэр будилаан их гарсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуу лийг хэлэлцээд дууссан учраас хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр би чээд явуулъя гэсэн. Са- нал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өр шөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн. Тийм учраас Ё.Отгонбаяр, Ц.Ням дорж, Ш.Түвдэндорж болон бидний гишүүд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гээд хуулийн тодорхой заал таар санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй учраас цөөнх болсон. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2015 10 сар 05/

    YXiin tsetsed ochirbat sugar gesen tsagaandaa garsan hulgaichid shurgalsan gedgiig bugd medne ted nar gemt hergeeree baritsaalagdsan uchraas huuli bus yam hiihdee garshchihsan amitad nuguu ochirbatad hariutslaga tootsono gesen yasan be uunii araas setguulchid mini asuuj todoruulaachee

    Хариулах
  • zochin / 2015 10 сар 05/

    YXiin tsetsed ochirbat sugar gesen tsagaandaa garsan hulgaichid shurgalsan gedgiig bugd medne ted nar gemt hergeeree baritsaalagdsan uchraas huuli bus yam hiihdee garshchihsan amitad nuguu ochirbatad hariutslaga tootsono gesen yasan be uunii araas setguulchid mini asuuj todoruulaachee

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 05/

    Улайрсан авилга юм даа

    Хариулах