Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 10 сар 05
・ 9
Мисс Монголиа наадмын тэргүүн мисс, шилдэг загвар өмсөгч Д.Долгион нь энэ 9 дүгээр сараас эхлэн Хогконг улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн энх тайвны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол улсаас анх удаа оролцсон бөгөөд шилдэг 15 ын нэгээр шалгарч тусгай байрын шагнал хүртжээ.
Энэ тэмцээнд оролцож байх явцад мисс Долгион нь чансаа дээгүүр байж үзэгч олон, зохион байгуулагчдийн анхаарлыг ихэд татаж Хонгконгын томоохон загварын агентлагуудаас кинонд тоглох санал болон хамтран ажиллах санал авч томоохон шоунд оролцох гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ийнхүү монголын хацар гоо охид маань дэлхийд чансаагаар улам дээшилж Монгол өв түүх соёлоо түгээн, энх тайван,сайн үйлсийн төлөө нэгдэж байгаад баяр хүргэж улам их амьжилтыг хүсье.
www.Urlag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.