Н.Энхбаярын хамсаатан гэх Б.Хуягийг гадаадад баривчилсан уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 06

Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуягийг баривчилсан гэх мэдээлэл гараад байна.  1978 онд төрсөн Б.Хуяг гэх залууг Интерполоор эрэн сурвалжлах болсон шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах   байсан, одоо Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Тулгагийн  төрсөн ах энэ залууг Н.Энхтуяагийн хамт мөнгө завшиж,  оргон зугтсан нэрийдлээр дэлхий дахинд эрэн сурвалжилагдаж  байсан.

Харин Б.Хуяг эх орондоо ирэлгүй гурван жил болж байгаа аж. Тэрбээр Монголд байхдаа  “Хар дун” гэх  компанийн захирал байжээ. Түүний хувьд  НИТХ-ын2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг өөрийн  "Хар дун" компанид шилжүүлсэн нь түүнийг эх орноосоо дайжихад  хүргэжээ.  Гэхдээ зүгээр нэг зочид буудлыг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь яагаад асуудал үүсгэсэн нь учиртай. “Өргөө” зочид буудлыг өөрийн нэр дээр авахаас найм хоногийн өмнө Б.Хуяг нь “Хар дун”гэх компаниа байгуулж байжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх