Н.Энхбаярын хамсаатан Б.Хуягийг баривчлаагүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 07


 

Авлигын хэргээр гурван шатны шүүхээс ял сонсон, ялаа эдэлж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж буй. Тэднийг өдгөө гурав дахь жилдээ эрэн сурвалжилж байна. 

АТГ-аас хүсэлт гаргасны дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол АТГ-ын хүсэлтийг хүлээн авч өөрийн цахим хуудастаа 2012 оны аравдугаар сарын эхээр зураг, мэдээллийг нь байршуулсан. Ингэснээр энэ хүмүүс олон улсад эрэн сурвалжлагдаж буй “зартай” гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил Интерполд бүртгэлтэй болсон юм. 

Харин гурван жил эрэн сурвалжилсны эцэст Б.Хуягийг баривчиллаа гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэллээ. Энэ тухай Б.Хуягийн төрсөн дүү, БШУЯ-ны дэд сайд Б.Тулгаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. Байсхийгээд барилаа, саатууллаа гэсэн худал мэдээлэл цацагдах юм” гэх хариултыг өгөв. 

Мөн албаны эх сурвалж болох АТГ-ын баттай эх сурвалжаас тодруулахад “Б.Хуягийг баривчилсан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна” гэлээ.

Эх сурвалж www.wikimon.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх