Ц.Нямдорж: Хууль зүйн байнгын хороо сайн ажилласан бол УИХ ингэж нүүрээ барахгүй байсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 07 ・ 2
Ц.Нямдорж:  Хууль зүйн байнгын хороо сайн ажилласан бол УИХ ингэж нүүрээ барахгүй байсан
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас даргыг шинээр томилох болоод байгаа. УИХ дахь АН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Д.Ганбат, Ж.Батзандан хоёрын нэрийг дэвшүүлж олон хийн саналаар Д.Ганбатыг улираан ажиллуулахаар болсон. Харин энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар хэлэлцэх үед Д.Ганбатыг гишүүд дэмжсэнгүй. Байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн Ш.Түвдэндорж ганц хан саналын зөрүүгээр олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлсэн боловч тэрбээр нэрээ татаж авсан. Санал хураахын өмнө гишүүд нэр дэвшигчидтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. 

Ж.Батзандан: -Хууль зүйн байнгын хороог сайн ажилладаг гэж хэлж чадахгүй. Тус Байнгын хорооны ажил доголдож, боловсруулсан хууль чанар муу байгаа талаар шүүмжлэл гарах болсон. Холын замд морио юүлэхэд буруудах юмгүй. Тиймээс Ш.Түвдэндорж гишүүнийг Байнгын хорооны дарга болговол ямар вэ гэсэн санал дэвшүүлж байна. Байнгын хорооны дарга гишүүдээ хагалж бус нэгтгэж ажиллах ёстой. Хаздаг морь шиг хөөдөг байж болохгүй. 

Ц.Нямдорж: -Д.Ганбат гишүүнд итгэл үзүүлж санал өгч чадахгүй. Би өөрөө хуульчдын бослогыг толгойлж байгаа, ямар нүүрээрээ Д.Ганбатад санал өгөх вэ. Гишүүд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг сайн ажилласан гэж хэлж байх шиг байна. Би тэгж хэлж чадахгүй. Хууль зүйн байнгын хороо олон удаа хуралдсан, оройжин хуралддаг байсан гэдгээрээ сайн ажилласан нь үнэний ортой. Гэхдээ хууль, номынхоо хүрээнд хуралдуулж чадсан уу, сайн хууль баталсан уу гэвэл үгүй. Хууль зүйн байнгын хороо авлигыг өөгшүүлдэг байнгын хороо болсон. Авлига авдаг, төрийн хөрөнгийг идэж уудаг албан тушаалтныг Өршөөлийн хуульд хамруулах ажлыг гол зохион байгуулагч нь энэ байнгын хороо болсон.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 07/

    зөв бич балай минь

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 07/

    N.Nyamdorj oo eliirch balairahaan boli!!!emneh chagiinhaa sorootoi hersend gyn nyygdsan kommunist saar syy de!!!ene balai yum bygded hosuu hyrgene!ylas toriin har zeneg chini!!!haraal idsen har saar chini bantan chini!!!!!!!

    Хариулах