А.Тлейхан: Нэг хэсгийнхээ цалинг хассан болж аргалаад үр дүн гарахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 08 ・ 1
А.Тлейхан: Нэг хэсгийнхээ цалинг хассан болж аргалаад үр дүн гарахгүй
 УИХ­ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа. 

-Төсвийн тодотголыг Засгийн газраас өргөн барихдаа яамдын тоог цөөлөх, агентлагуудыг татан буулгах зэрэг саналыг оруулж ирээд байгаа нь хэр оновчтой шийдэл вэ? ­

Ирэх оны төсвийн хуулийг дөнгөж өчигдөр /уржигдар/ гар дээрээ авсан. Харин тодотголын талаарх санал албан ёсоор орж ирээгүй байна. Яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаа юм билээ. Харин тодотгол гэдэг бол энэ оны төсвийг хасах асуудал шүү дээ. Нэгэнт орлого орж ирэхгүй учраас хасахаас ч өөр аргагүй. Хувь гишүүний байр суурь бол нэгдүгээрт, бид иргэдийн цалин хөлс болон эрүүл мэндийн салбарын төсвийг хасч, танаж болохгүй гэдэгт хатуу зогсоно. Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн захиргааны албан хаагчдын тоог 60 мянгаар нэмсэн. Үүнийгээ залруулж тухайн үеийнх нь төвшинд аваачих хэрэгтэй. Түүнчлэн төрийн захиргааныхны сандал ширээ, машин гэх мэт тансаглалыг танахыг дэмжинэ. Харин яамдын тоог цөөлнө гэдэг бол бидний байнга ярьдаг зүйл шүү дээ. 2012 оноос хойш гурван жилийн хугацаанд төсвийн орлого байнга нэг их наядаар тасарч байгаа. Энэ нь нэг их наядаас доош хэмжээгээр төсвийн зардлыг бууруулах ёстой л гэсэн үг. Бид үүнийг байнга шаарддаг ч АН “Бүх зүйл болж байна” гэж хаацайлсаар өнөөдөр л үнэнд гүйцэгдэж байна. Есөн яам байсныг АН­ынхан 15 болтол нь нэмсэн. Одоо энэ бүхнийг байранд нь аваачих хэрэгтэй. Гэхдээ харамсалтай нь оруулж ирж байгаа санал нь дараа жилийн наймдугаар сараас гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа буюу биднийг засгийн эрхийг өгсний дараа ийм бай гэж байна шүү дээ. Гэтэл сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газарт ямар Ерөнхий сайд байхаас энэ бүхэн шалтгаална. Ерөнхий сайд хэдэн яамтай байхыг шийдэх нь өөрийнх нь бүрэн эрх учраас одоо бид хууль гаргаад үр дүнгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд ч одоо ийм санал гаргаж буй нь ирээдүйн Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж байгаагаас ялгаагүй хэрэг болно. 

-Нэг талаас харахад төсвийн зардлыг бууруулах үүднээс яамдын тоог цөөлөхөөс гадна төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасах гэж байгаа нь өрөөсгөл харагдаад байна л даа. Учир нь аливаа ажилтан ямар нэг алдаа гаргасан тохиолдолд түүний цалинг хасах гэх мэт арга хэмжээ авдаг. Гэтэл энэ удаад төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасч байгаа нь төрийн өндөрлөгүүд, гишүүд тэр чигээрээ муу ажилласан учраас шийтгэлээ хүлээж байгаа юм шиг харагдаад байна л даа? 

-Нэгэнт төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байхад төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасна гэдэг нь байж болох л хувилбар. Харин зарчмын хувьд өөрийн чинь асуудгаар хариуцлага алдсан хүн цалингаа гурван сарын хугацаанд 30 хувиар хасуулдаг хуультай. Энэ үүднээс аваад үзэхээр хавтгайруулж хасах нь буруу ч байж болох талтай. Эдийн засгийг ингэтэл дор оруулсан нь эрх баригч болох АН-ынхан шүү дээ. Тэдний алдаатай бодлогын улмаас эдийн засаг навсайтал унасан. Ер нь сүүлийн 25 жил бид ардчилсан сонгууль явуулахад МАН гурван удаа ялсан байдаг юм. Харин энэ бүхэндээ манай нам эдийн засгийг дандаа өөд нь татаж байсан байдаг. Харин АН энэ хугацаанд хоёр удаа засгийн эрх барихдаа хоёуланд нь эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. 1996-2000 онд 6.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг 1.3 хувьд хүргэж байсан бол 2012 оноос хойш эрх барихдаа 17 хувь байсан эдийн засгийг 3.7 хувьд хүргэчихлээ. Оны сүүл гэхэд өмнөх “амжилтаа” давтаж нэг хувьд хүргэх нь л дээ. Үүнээс үзэхэд ерөөсөө аль нам төрийн эрх барихаараа улс орныг өөд нь татдаг юм бэ гэдгийг бэлхнээ харж болохоор байна. Тийм учраас эрх барьж байгаа нөхдүүдэд илүү хэмжээгээр хариуцлага тооцох ёстой юм. Эдийн засаг ингэтлээ муудсан нь ерөөсөө АН тэргүүтэй эрх баригчдын алдаатай бодлого. Үүнийг бид Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайд гарч ирэхэд л ярьсан. Дөрвөн ч удаа хариуцлага тооцох гэж оролдсон ч хүчрэгдээгүй. Харин хамгийн сүүлд олонх энэ бүхнийг ойлгож дотроосоо энэ хүнийг огцруулсан шүү дээ. Энэ бол цагаа олсон түүхэн шийдвэр байсан гэж би хувьдаа боддог. Хэрвээ энэ байдлыг зогсоогоогүй бол эдийн засгийн уналт улам л гүнзгийрэх байсан. 

-Дараагийн Засгийн газар нь гарч ирээд ч олигтой үр дүнтэй ажил хийсэнгүй гэж дүгнэх хүн олон байгаатай та санал нийлэх үү? 

-Яаж нийлэхгүй байх вэ Ч.Сайханбилэг гарч ирэхдээ гурван эдийн засаг ярьсан ч ерөөсөө үр дүн гарсангүй. 

-Тэгвэл энэ бүхний зөв гарц нь юу байсан юм бэ? 

-Хамтран ажиллах. 2008 онд 46 суудал авснаар Засгийн газраа байгуулах боломж байсан ч улс төрийн тогтвортой байдал, эх орноо бодож, эдийн засгаа өөд нь татах үүднээс АН-тай хамтарсан. Үүний үр дүнд эдийн засгаа 17 дахин өсгөж чадсан. Гэтэл МАН-ыг газрын хөрснөөс арчина гэдэг тэмцэл эхлүүлсэн АН-ынхан уутныхаа амыг гөвчихлөө. Эцсийн дүндээ улс төрийн тогтворгүй байдал чинь л манай улсыг ийм байдалд хүргэчихлээ шүү дээ. Сүүлийн 25 жилийн түүхийг хэлэхэд 1992 онд Үндсэн хуулийг баталснаар олон нам өрсөлддөг болсон. 1992 онд МАН ялсан байдаг Тэр үед манай улсын эдийн засаг хасах 9.5 хувьд хүрсэн байсан юм Лангуун дээр давснаас өөр зүйлгүй болтлоо туйлдаа хүрсэн. Энэ үед П.Жасрайн Засгийн газар гарч ирээд эдийн засгийг 6.3 хувь хүргэсэн юм. Үндсэндээ 15 хувийн өсөлтийг авчирсан гэсэн үг. Гэтэл үүний дараа гарч ирсэн АН-ын Засгийн газар дөрвөн ч удаа солигдсон. Үүний өсөлтийг авчирч өгсөн. Энэ мэтээр МАН гурван удаа эдийн засгаа өсгөөд АН хоёр ч удаа унагаж ирсэн Одоо энэ бүхнээс гарах гарц нь ерөөсөө л улс төрийн тогтвортой байдал. Улс төр тогтворжихгүй бол хэзээ ч эдийн засаг сайжрахгүй. Энэ бол дэлхийн чиг хандлага. Сая эрх баригчид хайр зарлаад хамтарсан ч буцаад салчихлаа. Яахав АН-ынхан хариуцлагаа хүлээх юм байгаа биз. Энэ бүхний дүнд ард түмний амьдрал үнэхээр хүнд болчихлоо шүү дээ 

-Ч.Сайханбилэгийн танхим хоёр дахиа сайд нараа сэлгэлээ. Энэ бүрэлдэхүүнээс иргэд хэр ихийг хүлээх боломжтой вэ. Сонгуулиас өмнө ард иргэдийн амьдралд наалдахуйц шийдвэр гаргах боломж хэр байгаа бол? 

-Энэ удаагийн Засгийн газар олон нийтэд хэрэгтэй шийдвэр гаргаж, байдлыг сайжруулна гэдэгт би хувьдаа огт итгэхгүй байна. Ард түмэн аяндаа энэ бүхэнд дүгнэлт хийгээд дараагийн сонгуульд сонголтоо хийх байх гэж харж байгаа. 

-Уг нь хаврын чуулганаар эдийн засгийг дэмжих хоёр ч бодлогын баримтыг олонхиороо батлаад өгсөн Гэтэл энэ бүхэн нь эргээд ямар ч үр дүнгүй байна л даа 

-АН-ынхан бидний байнга ярьдаг нэг зүйлийг өөрсдөө ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг нэг их наядаар бууруулъя гэж байна. Хэдий оройтож ярьж байгаа ч энэ нь зөв алхам. Н.Алтанхуягийн нэмсэн төрийн албан хаагчдын 60 мянган орон тоог буцааж байранд нь аваачих ёстой. Нөгөө талаар тансаг зардлаа танаж байж төсөв бодит төвшиндөө очно. Гэхдээ одоо бол хэчнээн сайхан донгодоод бүтэхгүй, үр дүн гарахг Тиймээс улс төрийн тогтвортой байдал руугаа яаж орохоо л бодох цаг болсон. 

-Ирэх оны хувьд бондуудын эргэн төлөлтийг хийж эхлэх учиртай. Гэтэл эргэн төлөлтийн төсвийг хэрхэн бүрдүүлэх талаар бодож байгаа ч хүн харагдахгүй юм. Уг нь тодорхой хэмжээний сан бүрдүүлж байж, энэ их өрөө үе шаттайгаар төлөх учиртай баймаар ? 

-Энэ бондуудын эргэн төлөлт ирэх жилээс ихээхэн дарамт болно Ирэх оноос эхлээд төлж эхлэх учиртай. Өнөөдрийн байдлаар зөвхөн “Чингис” бондын хүүнд жилдээ 71 сая ам.долларыг төлж байна. 10 жилдээ 615 сая ам.доллар төлнө гэсэн үг. Энэ бол мянган сургууль барих зардал. Тэгэхээр үүнийг багасгахын тулд бид урт хугацааны зээл авч байж богино хугацаатай зээлээ хаах замаар зээлийн хүүгийн дарамтаас гарна. Гэхдээ бид өнөөдөр ийм төртэй байхад хэн ч бидэнд зээл өгөхгүй хөрөнгө оруулалт хийхгүй нь ойлгомжтой. Гадаадын хөрөнгө оруулалт 5.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр хасах 74 болоод 60 дахин буурчихсан байна. Ийм байхад бид гадна талд итгэлцэл төрүүлье гэвэл улс төрөө л тогтвортой болгох хэрэгтэй Ингэхгүйгээр нэг хэсгийнхээ цалинг хассан болж аргалаад үр дүн үй гэдэгт бат итгэлтэй байна 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 11/

    Дараачийн сонгуулиар аль нам ялсанч Телейхааныг ЭХ аль эсвэл ХАА -н яамны сайд болгож өгөөрэй. Цаадуул чинь албан тушаалд үнэн хорхойтой шүү.

    Хариулах