Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 09
・ 4
Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бусаар хуралдаж аймгийнхаа удирдлагыг чөлөөлж, оронд өөр хүмүүсийг томилсон байдаг. Тодруулбал, аймгийн ИТХ 2015 оны 9 сарын 15-ны өдөр хуралдаж өмнөх Засаг дарга С.Насанбатыг огцруулах тогтоол гаргасан. Улмаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Эрдэнэбатыг сонгож, Засаг даргаар А.Энхболдыг томилсон юм. Энэ томилгоог Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Учир нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-т Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой, төрд гурваас дээш жил ажилласан байх ёстой гэж заасан байдаг. Мөн АТГ-аас хөрөнгө орлогын ямар нэгэн зөрчилгүй болох нь тогтоогдсон нөхцөлд орон нутгийн Засаг даргаар томилогддог хуультай. Гэвч Ерөнхий сайдын хууль бусаар батламжилсан Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд нь эдгээр шаардлагын нэгийг ч биелүүлээгүй байгаа нь хачирхалтай. Тэр ч байтугай А.Энхболдын аль нь зөв бэ гэдэг нь мэдэгдэхгүй хоёр анкет дуулиан тарьж байна.
Тэрбээр, 1970 онд төрсөн бөгөөд 1986 онд наймдугаар анги төгссөн. 10 дугаар анги төгсөөгүй гэсэн үг. Үүнийхээ дараа тухайн үеийн ЗХУ-ын Ленинградын хотын төмөр замын сургуульд яваад тэндээсээ хөөгдөж ирсэн юм байна.
Дээр хэлсэнчлэн засаг даргаар томилогдсон хүн заавал дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Гэтэл А.Энхболд гэгч эрхэм дээд боловсрол байтугай арван жилээ ч бүрэн төгсөөгүй байгаа нь гайхалтай. Тэрбээр өөрийгөө Дархан-Уул аймгийн ТИС-д 1990-1993 онд зураг хөдөлмөрийн багшаар суралцсан, дээд боловсролтой гэж тайлбарлаж байгаа. Гэвч энэ нь үнэн хэрэг дээрээ 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд зураг, хөдөлмөр заах нэг жилийн диплом аж. Мөн ШУТИС-ийн Бизнес удирдлага-Үйлдвэрлэлийн менежментийн ангийг 1993-1998 онд суралцаж төгссөн гэж мэдүүлсэн. Харамсалтай нь тухайн үед ШУТИС-д ийм мэргэжил байгаа гэнэ. МХЕГ-аас ШУТИС-д, Дархан-Уул аймгийн ШУТИС-д шүүж үзэхэд ийм мэргэжил тухайн үед байгаагүй нь тогтоогдсон байна.
Яагаад улсад гуравхан жил ажилласан хүнийг хууль зөрчиж батламжлав
Өнөөдрийн байдлаар хэрэгжиж буй төрийн хуулиар төрд 5-аас дээш жил ажилласан тохиолдолд төрийн захиргааны ажилд томиогдох ёстой. Гэтэл “дүрэмгүй засаг ноён” төрд ердөө гуравхан жил ажилласан нь хачирхалтай. Нөгөө хууль хаачив!!!
Түүний өгсөн анкетын ажлын туршлагын талаарх мэдээлэл хэсгийг харвал Дархан төмөрлөгийн үйлдвэрт 2007-2010 онд ажилласан байна. Өнгөрсөн жил батлагдсан Засгийн газрын тогтоолоор А.Энхболд нь төрийн албанд гурав биш 1 жил 5 сар ажилласан болж байгаа юм. Хууль өөрчлөгдсөн байдлыг эргэн сануулвал “Төрийн жинэхэн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.3-т улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүй/-аар 1996 оны наймдугаар сарын 1-нээс 2008 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагч хэмээн үзэж буцалтгүй тусламж олгоно гэж заасан юм.
Ерөнхий сайд яагаад хууль зөрчив
Хууль зөрчиж Дархан-Уул аймгийн Засаг даргын зөөлөн сэнтийд заларсан А.Энхболдыг шүүхээс түдгэлзүүлсэн. Есдүгээр сарын 18-нд шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчиж Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан аж. Засаг дарга болон ИТХ-ын даргаа огцруулсан асуудал нь шүүхийн шатанд явахад яагаад Ерөнхий сайд хууль зөрчиж томилогдсон А.Энхболдыг батламжилсан бэ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.