Д.Ганбат “хуурай агсам” тавьжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 09 ・ 2

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнгөрөгч долоо хоногт гурван ч удаа хуралдав. Ээлжит хуралдаан нэг байсан бол ээлжит бусаар хуралдсан хоёр хуралдаан тун ч “халуухан” болсон талаар эх сурвалж мэдээлэв. АН-ынхан үүнийгээ дотоод ардчилал хэмээн ярьдаг. Гэвч дотоод ардчилал нь хэрээс хэтэрч бие биенийхээ эсрэг хор найруулдаг, ар хударгаар нь асуудал үүсгэдэг явдал АН-д байдаг л үзэгдэл болоод байгаа. 

Намынхаа бодлого шийдвэрийн эсрэг кноп дардаг, нам дотроосоо Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд тээг садаа болдог асуудал энэ намд амь бөхтэй оршсоор гурван жил өнгөрсөн. 

Намынхаа эсрэг санал өгсөн нэгнийгээ хөөх тухай яриа гаргадаг ч дахиад л сандал суудлын шантааж өрнөдөг байсан учраас дотоод ардчилал гэхээс илүүтэй АН-ын хагарал, зөрчил туйлдаа хүрснийг харуулдаг байлаа. Тэгвэл энэ долоо хоногт АН-ынхан яаж хор найруулдаг, хэрхэн бие биенийхээ араас хутгалж чаддаг вэ гэдгээ Хуульзүйн байнгын хорооны даргын суудалд өрсөлдсөн Ш.Түвдэндорж, Д.Ганбат нарын үйлдлээр харуулсан юм. 

Эргэн сануулвал, АН-ын бүлэг өнгөрөгч даваа гарагт ээлжит хуралдаанаа хийхдээ Хуульзүйн байнгын хорооны даргын хугацаа дууссан асуудлыг хэлэлцсэн билээ. Ингэхдээ Д.Ганбат, Ж.Батзандан нарыг хооронд нь өрсөлдүүлж олонхийн саналаар Д.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Бүлгийн албан ёсны шийдвэрээ сэтгүүлчдэд танилцуулсан байдаг. Маргааш нь буюу мягмар гарагт уг асуудлыг Хуульзүйн байнгын хороо хэлэлцэж эхэлсэн билээ. 

Гэтэл заалнаас Ш.Түвдэндоржийн нэрийг Ж.Батзандан нэр дэвшүүлж, Д.Ганбатаас хариугаа авсан. Байнгын хорооны даргаар сонгогдож чадаагүй хор шарандаа Ш.Түвдэндорж найзтайгаа хор найруулж байнгын хорооны гишүүдийг ч өөртөө урвуулж чадсан юм. Ингэснээр Д.Ганбат нь биш Ш.Түвдэндорж нь олонхийн дэмжлэг авч, УИХ руу орохоор болсон.

 Ж.Батзандангийн найруулсан хорыг мэдэхгүй гэнэнээр итгэж явсан Д.Ганбатад энэ шийдвэр ёстой гэнэтийн бэлэг болсон аж. Тиймдээ ч бүлгийн дарга дээрээ давхиж орон яаралтай бүлэг хуралдуулах зар тараасан юм. Энэ асуудлаар лхагва гарагт АН-ын бүлэг оройжин хуралдахад ёстой л юм юмтай үзэх харах зүйлтэй болжээ. Д.Ганбат “Ардын хүү сууж болдоггүй албан тушаал юм уу. Тэр дарга гэдэг чинь бэлэг тэмдэг төдий. Ард нь том аппарат ажиллаж байдаг. Намайг мэргэжлийн бус гэсэн. Хүсээд байгаа тэр дипломыг чинь харуулсан ч болж байна. 

З.Энхболд та энэ намыг аятайхан удирдаад явчих. Чадахгүй бол өөр хүнээр хийлгэ. Энэ намд чинь байгаад ч яах юм. Би намаас гарна” хэмээн “хуурай агсам” тавьсан аж. Ганц байнгын хорооны даргын асуудал ч биш болж өнгөрсөн хугацаанд чи тэгсэн, би чамд итгэж явсан, та нар намайг ингэсэн гэх мэтээр гомдол гунигаа тайлах хурал болж хувирчээ. З.Энхболд даргын удирдах арга барилын талаар намын нөлөө бүхий гишүүд шүүмжлэл хэлснээр асуудал бүр хурцадсан сурагтай.

 Тэр тусмаа намынхаа эсрэг дандаа хор найруулж буй Ж.Батзандангаа хөөх тухай, хариуцлага тооцох тухай яриа үүсч оройжин хэрэлдсэн байна. Энэ хурлаар Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаас буулгах шийдвэр гаргаад салжээ. Гэтэл бүлгийн дэд даргаас буусан Ш.Түвдэндорж гишүүн бухимдлаа фракцийнхаа гишүүдэд гаргаж орхиж. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл рүү “Урвагч. Намайг дэмжээгүй. Чи бол худалдагдсан” гэх мэтийн хатуухан үгтэй захидал илгээснээр эрхэм гишүүний тэвчээрийг барсан бололтой. Дахиад л АН-ын бүлэг шуурхай хуралдаан зарлаж өчигдөр өглөө чуулганаас өмнө хуралдсан юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 13/

    Одоо енгерсен 4 жилд улсыг хохироосон хохирлыг нехен гаргуулж чадах эр зоригтнуудыг л сонгох хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 13/

    АН улсаа хегжуулхээ мартаад хэн хурдан баяжих вээ гедег уралдаанд орсон мэт аяглаж байна эднийг дахин терд шургалуулж болохгуй

    Хариулах