“Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр” буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 12 ・ 1
“Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр” буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар

 

Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг сүүлийн үед “Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр”-тэй зүйрлэж болохоор болжээ. Учир нь түүний танхимаас хэн дуртай нь сайдыг нь сугалж авдаг болоод байгаа юм. Тэрбээр Ерөнхий сайд болсныхоо дараа сөрөг хүчин болох МАН-ыг хамтарсан Засгийн газарт урьж, танхимаа бүрдүүлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа АН-аас МАН хамтарсан гэрээгээ зөрчсөн учраас Засгийн газраас хөөнө гэх болсон. Энэ үед Ерөнхий сайд танхимаа авч үлдэнэ хэмээн мэдэгдэж байсан ч зургаан сайдаа суудлаас нь унагахаас аргагүй болсон. 

Нэдэр дээрээ МАН гэрээгээ зөрчсөн гэж байгаа ч МАХН-аас гүйсэн “хор” байсан гэдэг нь тун удалгүй тодорхой болсон билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирж, Засгийн газар “байгуулалцаад” удаагүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах бичгийг өргөн барьсан. Тэрбээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардсан юм. 

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны хуралдааны үеэр С.Баярцогт “Төсвийг нэг сайд боловсруулж, баталдаггүй. Төсвийг ЗГХЭГ боловсруулдаггүй, Сангийн яамны боловсруулсан төслийг Засгийн газраар хэлэлцдэг” гэх тайлбарыг өгсөн. Улмаар түүнийг огцруулахгүй байхаар болсон. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар байнга шахам сандал суудлын хэрүүл, хэн нэгнийг нь огцруулна гэсэн “барьцаа”-нд байгаа нь үнэн. Тиймдээ ч сүүлийн үед Ерөнхий сайд сүүлийн үед нэлээд бухимдуу байгаа бололтой. Хамгийн сүүлийн жишээгээр тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “дайн” зарлаад байгаа гэхэд болно. Тодруулбал, С.Ганбаатар гишүүн  "Ерөнхий сайдын Оюутолгойн Дубайд үзэглэсэн гэрээ хууль бус, Монгол Улсыг өрөнд оруулна. Ерөнхий сайд “Оюу толгойгоос цалин авдаг. Дубайн хууль бус гэрээг ил болго” хэмээн мэдээлснээс үүдэж тэдний хороонд ширүүхэн маргаан өрнөх болсон. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: