Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 12
“Нээлттэй нийгэм форум”-аас Дэлхийн өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайланг танилцуулав. Энэхүү тайлан нь улс орнуудын хөгжлийн төвшин, эдийн засаг дахь бизнесийн эрүүл орчин ямар төвшинд байгаа зэрэг 12 гол үзүүлэлтийг чиглэлээ болгон танилцуулдаг уламжлалтай. Дэлхийн улс орнууд энэ тайланд ихээхэн анхаарал хандуулдаг.
Манай улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын тайлангаа бусад улс орнуудтай нэгтгэн судлах болсон юм. Харамсалтай нь 2005 оноос хойш бид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх талаар огтхон ч ахиц гаргаагүй аж. Өрсөлдөх чадвараа үнэлүүлдэг болсноос хойш Монгол Улс үргэлж 3.5-3.9 хувьтай байсан нь шат ахидаггүй гэдгийг харуулж байгаа юм. Яагаад жил бүхэн эдийн засгаа сайжруулж, бодлогоо тодорхойлж, хууль баталж, улсын эдийн засаг тэрбум тэрбумаар өсч байхад энэ тайланд өөрчлөлт орохгүй байна вэ гэж уншигч та асууж мэдэх юм.
Мэдээж эдийн засгийн суурь өөрчлөлтөд энэ хугацаанд ахиц гарсан байж болох ч төр засгийн тогтворгүй байдал өрсөлдөх чадвараа үнэлүүлэхэд үргэлж хойш татаж ирсэн байх аж. Бизнесийн эрүүл орчинг бий болгоход мөн л төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн байна. Урт хугацааны хөгжлийн бодлого гэж байхгүй, засаг төр байсхийгээд л солигддог, нэг жилийн
Эмгэнэл гэж хэлэхээс яахав. Нэг онигоо ч гэмээр зүйл ярьж өгье. Японы нэг эрдэмтэн Монгол Улсад иржээ. Эдийн засгийн хөгжлийн яамаар орж хамтарч ажиллах талаар ярилцаж, гэрээ контакт байгуулаад эх орондоо буцсан аж. Улсдаа очоод хөрөнгө оруулалтын асуудлаа яг таг шийдчихээд эргээд мөнгөө аваад Монголд ирэхэд өнөөх яамных нь байранд тэс
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж хамтын ажиллагааны үр дүнгээ харж чадаагүй Япон бизнесмэн дараагийн удаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдахыг хүлээхээр шийдэж мөнгөө аваад явсан гэнэ лээ. Японд төрийн алба нь тогтвортой мэргэшсэн байдаг. Сонгуулийн үр дүнгээр очсон нам урт хугацаанд батлагдсан хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ. Харин манайд бол сайд солигдлоо, яамны бүтэц тэр чигээрээ өөрчлөгддөг гаж тогтолцоо бий. Онигоо ч гэмээр, эсвэл эмгэнэл ч гэмээр үйл явдал Монгол Улсыг тэр чигт нь нөмөрч байна. Хөрөнгө оруулах сонирхолтой хүн бүхэнд иймэрхүү үйл явдал тохиолдож байгаа. Томилогдсон сайд, дэд сайд нарынхаа нэрийг ч тогтоож амжаагүй байхад дараагийнх нь солигддог болчихлоо.
Дөрвөн жилийн циклээр намууд мөрийн хөтөлбөр боловсруулж, зүүний, барууны чиглэлээрээ хоёр хувааж хөгжүүлдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй учраас бид өрсөлдөх чадвараа үнэлүүлнэ гэсэн үлгэр ярьж суугаад яах ч билээ. Дөрвөн жил тутамд яамдын бүтэц өөрчлөгдөж, агентлаг нэмж хасдаг. Энэ “галзуурал” 2012 оноос хойш бүр эрчээ авчихаад байна. АН төрийн эрх барьсан хугацаандаа хоёр ч удаа энэ Засгийн газрыг унагалаа.
Одоо гуравдах удаагаа Засгийн газраа унагавал дахин сонгууль явуулахаас өөр аргагүй байдалд орно. АН-ынхан Монгол Улсын хувь заяагаар тоглох гээгүй л бол энэ удаад эрхбиш улсаа бодно гэж найдъя. Жишээ аваад үзье. 2012 оноос хойш Сангийн сайдаар гуравдахь хүн нь сууж байна. Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Б.Болор нар. Дунд нь хоёр сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн . Нэг байгууллагаар бодоход Ерөнхий нягтлан бодогчоо гурван жилд гурван өөр хүнээр тавьж байгаагаас ялгаагүй. Энэ тохиолдолд тэр байгууллага найдвартай түнш байгууллага, санхүүгийн хувьд бие даасан байж чадах уу. Төсөв барьдаг хүнээ байнга солиод байхад төсөв мөнгөний бодлогын уялдаа хангагдахгүй нь тодорхой байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.