УИХ-ын бие даагчдын зєвлєл даваа гараг бvрт хийдэг “Монгол хvний тєлєє” мэдээллээ хийв. “Оюутолгойн гурав” гэгдэх болтлоо дэлхийд дээгvvрт орох асар их баялагтай уурхайгаа Рио-Тинтод тавиад туучихсан єнєєдрийн эрх баригчидтай чадлаараа тэмцэж байгаа гурав энэ удаа Дубайд болсон Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм. Энэ vеэр Х.Болорчулуун гишvvнээс дараах тайлбар, ярилцлагыг авлаа.
-“Оюутолгойн гурав” энэ удаа ямар шинэ ноцтой, мэдээлэлтэй ирэв?
-Єнгєрсєн тавдугаар сард Бие даагчдын зєвлєлийн гурав, дээр нь Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нарын гишvvд Дубайд vзэглэсэн “Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн тєлєвлєгєє” нэртэй маш ноцтой нууц гэрээнийх нь талаар Ерєнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьсныг манай иргэд мэдэж байгаа. Энэ асуулгынхаа хариуг бvтэн дєрвєн сарын дараа буюу єнгєрсєн тав дахь єдєр албан ёсоор авлаа. Vнэхээр тэр нууц гэрээг нь vзээд маш их харамслаа.
Монгол Улсын Ерєнхий сайд хvн албатаа дагуулчихаад тийм зvйл дээр гарын vсэг зураад ч явж байх гэж. Яагаад гэвэл Монгол Улс Оюутолгойн гэрээнээс 30 жил ямар ч цэвэр ашиг хvртэх боломжгvй болчихсон байна. Уг нь 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс Оюутолгойгоос 2021-2023 оноос цэвэр ашгаа хvртэж эхлэх боломжтой байсан юм. Гэтэл Оюутолгойн далд уурхайн 1.5 тэрбум ам. долларыг дєрєв дахин ихэсгээд 6.2 тэрбум ам. доллар болгочихлоо. Анхны гэрээнд тусгагдсан 1.5 тэрбум ам. долларыг манай судлаач эрдэмтэд “Хэтэрхий их байна” гэдэг байсан чинь єнєєдєр Ч.Сайханбилэг тэр мєнгийг дєрєв дахин ихэсгэчихээд ирсэн байна. Хєрєнгє оруулалтын зардал нэртэйгээр Оюутолгойн зардлыг хvний санаанд оромгvйгээр єсгєчихлєє. Зєвхєн энэ балагтай гэрээнээс болж Монгол Улс 2037 оноос нааш Оюутолгойгоос цэвэр ашиг хvртэх боломжгvй болсон. Vнэхээр туйлын харамсалтай байна. Монгол Улс гэрээний vргэлжлэх 30 жилд ямар ч цэвэр ашиг авч чадахгvй.
-Одоо ч Оюутолгойн орлого, зарлага ойролцоогоор тодорхой болоогvй гэлцэх юм?
-Орлогыг нь хянах, ойролцоогоор тогтоох боломжгvй. Оюутолгойн нийт борлуулалтыг цаасан дээр 10 хувь гээд биччихдэг боловч єр зээл, хvvгийн хvvгээ тєлж, суутгал тооцуулаад Монголчууд ердєє тавхан хувийг хvртэж байгаа. Товчхондоо энэ байдлаараа 2037 он хvртэл явахаар болчихлоо. Ер нь ямар эрх баригчид ийм ажил хийж, ингэж Монгол Улсын нийт ард тvмний баялгаар гараа угааж болдгийг ойлгохгvй байна. Харсаар суугаад алт, зэс, мєнгє гээд дэлхийд тэргvvлэх хэмжээний энэ их баялгаа Рио-Тинтод сул алдчихаад байхад эрх баригч АН-ын гишvvд яагаад эсэргvvцэл vзvvлэхгvй, таг дуугvй сууцгаагаад байна вэ.
-УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн Оюутолгойн 51 хувийг Монголчуудад эзэмшvvлнэ гэж итгэлтэй ярьцгааж байсансан. Тэр ч сураггvй болсон уу?
-За яах вэ, 51 хувь болгох нь ч яах вэ. Монголын говьд булаатай байгаа энэ их баялгаа ингээд сул алдаж байгааг бид хэрхэвч зєвшєєрєхгvй. “Шударга ёс” эвслийн бvлгээс Г.Уянга, Ч. Улаан, Д.Тэрбишдагва гурав л Оюутолгойн талаар хатуухан шударга vг хэлдэг. Аргагvй бидний хvч мєхєсдєж, цєєдєж байна. Нєгєє сvрхий ард тvмэнтэйгээ хамт гээд байсан МАН бол сонгуулийнхаа шоуг хийгээд юу яасан Оюутолгойтой манатай байгаа. Баахан зардал гаргаад аймгууд руу явж шоу зохион байгуулж байхаар Монголчуудыг хэдэн арван жилээр нь єлхєн тэжээчих Оюутолгойн талаар vгээ хэлээч, дуугараач ээ.
-Хаврын чуулганы хаалтаар МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт Оюутолгойн талаар дvгнэлт гаргаж байгаа гэж байсансан?
-Уг нь тэгж дуугарч л байсан. Гэтэл тэд их завгvй байгаа юм байлгvй, одоо хvртэл дvгнэлтээ гаргасангvй. Ерєєсєє АН, МАН, бусад намд байгаа хvмvvс албан тушаал, хєрєнгє мєнгєнд хvлэгдэж дууссан байна. Аль нэг яамдын сайд, Тєрийн нарийн бичгийн даргад барьцаалагдаж, хэтэрхий ард тvмнээсээ тасарч болохгvй шvv дээ. УИХ дахь нам эвслvvд ойрын vед Оюутолгойн талаар vгээ хэлж, vзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж бодож байна.
-Оюутолгойг улстєржvvлснээр ихээхэн цаг хугацаа, хєрєнгє мєнгє алдсан гэдэг. Энэ талаар та нар єєр бодолтой юмаа даа?
-Оюутолгойг битгий улстєржvvлээд бай, цаг хугацаа алдаад байна гэж дайрч, давшлаад байдаг хvмvvс одоо vгээ хэлээч ээ. Тэгж ярьвал эрх баригчид єєрсдєє Монгол Улсын Татварын байцаагчдын Монгол Улсад тєлєх ёстой гэж тогтоосон 130 сая тєгрєгийн актыг хєрєнгє оруулагчдын ємнє буун єгєх байдлаар 30 сая болгож л байсан. Тэр ч байтугай єнгєрсєн гуравдугаар сард Улсын дээд шvvхийн хяналтын шатны захиргааны хэргийн шvvх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээхээр болж, Оюутолгой компани татварын байцаагч нарын актын дагуу 345 тэрбум тєгрєг дахин тєлєхєєр болсон. Одоо тэр торгуулийг бас дахиад битгий бууруулчихгvй л байгаасай.
-Ерєнхий сайд Ч.Сайханбилэг та хэдэд хандаж “Бєєсний vлгэр битгий яриад бай” гэсэн. Энэ ер нь юу гэсэн vг вэ?
-Тэр хvн Оюутолгойг бєєсний онигоотой жишиж байгаа хэрэг л дээ. Оюутолгой бол Монголчуудын хувьд бєєсний vлгэр байтугай дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн асар их баялагтай орд. Энэ том ордоосоо хууль ёсны баялгаа хvртэж чадахгvй, улам л шулуулж, мєлжvvлсээр байгаа нь vнэхээр харамсалтай. Бие даагч бид гурав Оюутолгойн тєлєє vгээ зоригтой хэлсээр байна. Бидний амыг, амийг барьчихаагvй цагт тэмцлээ зогсоохгvй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.