“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал боллоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 13

Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоор хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.

 

 

Тус наадмын хэвлэлийн хурал өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд болж өндөрлөлөө. Уг хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, MGL MEDIA GROUP-ын захирал Э.Батхүү, "Практикал" даатгалын мэргэжилтэн Т.Сүх-очир, "Витафит" группын маркетингийн албаны дарга Д.Миньяа, "Дархан минж" ХХК Маркетингийн менежер Э.Гэрэлбаяр нар оролцлоо. Хурлаар наадмын зорилго, хамрах хүрээ, наадамд оролцох урлагийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийн зэрэгцээ тэмцээнд оролцогчдын техникийн зөвлөгөөний хурлыг хийлээ.

 

 

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан тус наадамд Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулах юм. Наадмын дэмжигч байгууллагаар "Практикал" даатгал, "Golden gym" "Дархан минж", "Витафит" групп, "Андра модел" агентлаг нар ажиллаж байна.

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан буй энэхүү наадамд зургаан төрлийн эхний гурван байранд шалгарсан 18-н оролцогчдыг нийт 90.000.000 сая төгрөгийн дүнтэй Практикал даатгалын сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгалд хамруулах юм.

Оролцох төрлүүдийн хувьд Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулна. Наадмын шалгаруулалт энэ сарын 16-ны өдөр болох бөгөөд шилдгийн шилдгийг шалгаруулах Гала концерт 17-ны өдөр болно.

Иймд эрхэм мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-даа өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 лавлаарай

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх