Холоос шидсэн чулуу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 14

Л.НОМИН

Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт хуралдахдаа Засгийн газраа дэмжиж ажиллах хэрэгтэйг гишүүддээ сануулсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд нэг асуудал чих дэлсэв. Засгийн газраа тогтвортой ажиллуулах хууль эрхзүйн суурийг нь тавих шаардлагатай байгааг олон нийт хэлж. Тодруулбал, “Иргэд улс төрийг, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж байна. Тиймээс Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд улс төрийг тогтворжуулахын төлөө Ардчилсан нам ажиллана.



Улстөржилт хаа, сайгүй хангалттай байна. Ч.Сайханбилэг сайдыг огцруу­лахгүй. Манай нам улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын тогтвортой үйл ажил­лагааг хангаж ажиллана. Ч.Сай­хан­билэг Ерөнхий сай­дыг огцруулна гэдэг бол Мон­гол Улсын эрх ашигт харш. Ерөн­хий сайд өөрөө хууль бус огцрохоос гарцаагүй үйлдэл гаргаагүй л бол сонгууль хүртэл засгаа огцруулахгүй. Хэрэв огцруулбал валютын ханш өсөхөөс эхлээд олон сөрөг үр дагавар бий бол­но. Тиймээс засгийг тогт­вор­той ажиллуулах нь чухал” гэж ярьсан. Үүнээс үзвэл дараагийн Ерөнхий сайд тодруулах марафон бол зүгээр л мессэж тараах зорилготой болж таарах нь. Нэгэнтээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд болохгүй” хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл сүүлийн үед хэвлэлээр гараад буй таамгаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүнээр түүнийг нэрлэж буй нь нэлээн холоос шидсэн чулуу гэдэг нь илт. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх