Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ нам байгууласан уу…

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 15

altanhuygmuuhaitsarai

Сүүлийн үед манай улс төрийн байдал тогтворгүй байх болсон. Төрийн эрхэмүүд нэг нэгээрээ аавын хаалга татах болж, огцрох нэг нь огцорч суудлаасаа бууж эхэлсэн. Хоёрхон жилийн настай Н.Алтанхуягын Засгийн газар огцорч экс ерөнхий сайд огцорсоноос хойш нэлээдгүй хэл аманд өртөх болсон. Тэрээр түүнийг ТЕГ, АТГ шалгаж эхэлсэн тухай мэдээллүүд ч гарах болж “миний ойр хавийнхныг шоронд хийж байна” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл намаасаа гадуурхагдаж эхэлсэн Н.Алтанхуяг тэргүүтэй хэд хэдэн улс төрчид хамтарч “Бүтээн байгуулалтын нам” хэмээх шинэ нам байгуулж байгаа тухай бор шувуу нисэж эхлэв.

Энэхүү шинэ нам нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрдсэн бөгөөд энэ тухай ихэд нууцалж байгаа сурагтай. Харин энэ талаар  АН-ынхан эрс үгүйсгэж Н.Алтанхуяг шинэ нам байгуулаагүй хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх