Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 17
・ 1
Өршөөлийн тухай хууль улс төрчдийг талцуулаад байгаа билээ. Өршөөлийн хуулийг өчигдрийн чуулганаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслээс тав хоногийн завсарлага авсан билээ. МАН болон АН-ын гишүүд уг хуулийг хаалттай горимд хэлэлцэх шаардлага байхгүй гэж үзэж буй.
Гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонирхвол “Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхийг дэмжихгүй. Энэ хуулийг анх хаалттай хэлэлцэж баталсан. Түүнээс хойш нээлттэй болсон. Наймдугаар сарын 11-нд энэ хуулийг баталснаас хойш хууль олон нийтэд ил болчихсон. Үүний дараагаар Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэр хоригийг ч нээлттэй тавьсан. Харин хоригийг бид хаалттай хэлэлцэх эсэхийг ярьж байгаад нээлттэй хэлэлцээд хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор бид Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн. 2-3 удаа хуралдсан байнгын хороо дандаа нээлттэй явсан. Үндсэндээ одоо Өршөөлийн хуультай холбоотой зүйл, заалтууд нийтэд ил болсон. Энэ хуулийн үзэл баримтлалаар нийгэм тодорхой ойлголттой болсон. Тийм болохоор бидэнд ард иргэдээсээ нууж хаагаад байх зүйлгүй. Нэгэнт зүйл, заалт нэгбүрчлэн санал хураана гэсэн хуультай учраас хураах саналуудад гишүүд нээлттэй саналаа өгөх ёстой. Олон түмэн ч гэсэн хэн нь ямар санал өгч байгааг нээлттэй мэдэх эрхтэй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах уу, ямар зүйл заалтыг нь өршөөх үү, өршөөхгүй явах уу гэдэг асуудлууд нээлттэй явж ирсэн учраас өнөөдөр Монгол Улс даяараа хэн өршөөгдөх, өршөөгдөхгүй гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй” гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.