Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль үйлчлэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 19 ・ 3

Сонгуулийн өмнөх нам хоорондын “зодоон” ширүүхэн өрнөж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн 12 төлөөлөгч хотын дарга Э.Бат-Үүлийг хүү  Чулуудайнхаа барилгын компанийг тендерт шалгаруулж, батламж олгосоноор хувийн ашиг сонирхолын зөрчлийн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн тул огцрох ёстой гэж үзсэн бол хотын дарга Э.Бат-Үүл сөрөг хүчнийхээ төлөөллийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа.  НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдахад Э.Бат-Үүл Баянзүрх дүүрэг дэхь хамгийн байршил сайтай цэгт хүүгийнхээ компанийг шалгаруулсан нь хотын парламентынхны дунд хэрүүлийн алим хаяад байгаа юм. Хотын парламент дахь МАН-ынхан Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан нь Засаг дарга огцрох хангалттай хуулийн үндэслэл байна гэж үзэж байгаагаа НИТХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2015 10 сар 19/

    batvvl bulgani bayan agt sumin zasag darga erdenebileg 2 laa huuli zorchigch

    Хариулах
  • сайнсанаа / 2015 10 сар 19/

    энэ ард түмнийг тэнэг мангар гэж боддогоо болимоор юм шал худлаа шударга царайлсан луйварчингуудыг зайлуулах хэрэгтэй одоо ханаж цадсан байлгүй дээ энгийн иргэдийн кармааг ямар нэгэн арга замаар байнга ухаж байдаг өөрсөдөө болохоор тэрбумаар нь идэж байдаг новшнууд одоо хэлэх муу үг олдохгүй юм байн

    Хариулах
  • шаарийбуу / 2015 10 сар 19/

    Миний бодлоор Батүүл дарга нөлөөлсөнөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм их мөнгөний тендерийг Чулуудайгаас илүү том группүүд авч чадахгүй байна гэж юу байсан юм тэгээд ч Батүүл даргыг хотын дарга болсоноос хойш л хүүгийн компан нь томорч яригдах болсон штээ

    Хариулах