З.Энхболд Р.Гончигдоржоор “могой бариулав”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 19
З.Энхболд Р.Гончигдоржоор “могой бариулав”
Манай улсын спикер их айхавтар хүн л дээ. Тиймдээ ч тэрбээр хэрхэн, яаж уснаас хуурай гарахаа мэднэ. Барагтаа л асуудалд орж, орооцолдоод байдаггүй. Энэ удаад ч тэрбээр тун ноцтой асуудлаас цэвэрхэн мултарч амжив. Гэхдээ түүний энэхүү айхавтар зангийн золиосонд УИХ-ын туршлагатай, цөөн хэдэн хуульчийн нэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өртөх нь тэр. Хуульч гишүүнээр хууль зөрчүүлнэ гэдэг айхавтар хүний шинж мөн биз. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын нэгдсэн чуулганаар бүтэн зунжин дуншиж, араасаа олон янзын шүүмжлэл дагуулсан Өршөөлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх байв. Харин энэ үеэр Зи дарга урд хөршид болох Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцож таарав. Тааруулав ч гэж хэлж болох. “Төдний үеэр гадагшаа явна, түүний араар энэ хуулийг ингэ, тэднийх завсарлага авч таарна, өг” гэх яриа эрх баригч намын хэдэн даргын дунд өрнөсөн ч байж магадгүй гэх хардлагын үүднээс ийн бичиж байгаа юм. Үгүй гэх нь ээ хэн хүнээс илүү хуулиа мэддэг, эцэг хуулийг барилцсан эрхэм Р.Гончигдорж гишүүн хоёр ч хуулийн зөрчил үүсгээд эвсэлд завсарлага өгөх учиргүй байлтай. Тэгээд ч Өршөөлийн хууль, түүний нэмэлт, өөрчлөлт хоёрыг өөр хууль хэмээн тайлбарлаж “Ийм ялгаатай учраас хоёр өөр хууль гэж үзээд хурал даргалагч эвсэлд завсарлага өгсөн байх” хэмээн өөрсдийнхөө эрх ашигт тааруулан хууль тайлбарлаж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Т.Бакей гишүүн шиг мэлзэх шалтгаан Р.Гончигдорж даргад баймааргүйсэн. 
Нэг хуулиар аль нэг бүлэг нэг л удаа завсарлага авах учиртай гэсэн Дэгийн хуулийг дээр хэлсэнчлэн Өршөөлийн хууль, нэмэлт, өөрчлөлт хоёр нь тусдаа гэж ашиг сонирхолдоо нийцүүлэн гуйвуулаад гүрийгээд байж болох ч мөн л Дэгийн хуулийн дагуу аливаа асуудлаар завсарлага авахад тухайн бүлгийн дарга юмуу дэд дарга нь л авах ёстой гэсэн заалтыг Р.Гончигдорж мэдэхгүй бол өөр хэнийг мэд гэх юм бэ. Тэгээд ч АН-ынхан цаг нарыг яг тааруулж байгаа юм. УИХ-ын дарга өмнө нь “Шударга ёс”-ынхонд Өршөөлийн хуулиар завсарлага өгчихсөн учраас ингэж Р.Гончигоо гишүүнээр “могой бариуллаа”. 
 
үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх