Багануур хотын анхны захирагчаар Н.Тавинбэх сонгогджээ

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 19 ・ 7

Багануурчууд өнгөрсөн ням гаригт хотын анхны  захирагчаар эрчим хүчний хэмээн танигдсан Н.Тавинбэхийг 57.72 хувийн саналаар сонгожээ.  Багануур хотод бүртгэлтэй 19 мянган сонгогч бий.  Тэдний 10-11 мянган иргэн сонгуульдаа тогтмол оролцдог гэсэн судалгаа байдаг.  Сонгуулийн нэгдсэн хороон дээр санал хураалтын дүнг нэгтгэхэд Н.Тавинбэх үнэмлэхүй ялалт байгуулж, 57.72, Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан байна. Н.Тавинбат нь ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн. 2008-2012 онд ИТХ-д МАН-аас Багануурын иргэдийн төлөөлөн сууж байжээ. Тэрбээр "Багануур энерги" компанийн захирал, 2013 онд Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ компанийг амжилттайгаар удирдаж, Монросцветментийн 1.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан байдаг. Тэрбээр "Багануур брендийг бүтээцгээе" уриатай мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцсон юм. Нутгийн зон олноо ажилтай, орлоготой байлгах нь түүний мөрийн хөтөлбөрийн цөм гэж ойлгож болно.

С.Пуужин              


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: