Өршөөлийн хууль ийм давтамжтайгаар гарч байжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 19

Өршөөлийн хууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд зургаан удаа батлагджээ. Харин энэ удаагийнх гурван жил гаруй хугацаанд яригдаж байж наймдугаар сарын 11-нд батлагдсан ч бүрэн хэрэгжиж чадахгүй өнөөдөртэй золгов.

 

Учир нь, авлига албан тушаалтай холбоотой хэргүүд өршөөлд хамрагдахаар болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ хүлээж авсан. Нэгэнт хоригийг хүлээж авсан учир хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Гэсэн ч хуульд өөрчлөлт оруулахгүй шахам оруулж ирж байна гэдгийг УИХ-ын зарим гишүүн хэлж байгаа.

 

Өршөөлийн хууль батлагдаж, нийгэмд үүсээд байсан хүлээлтийг арилгасан ч нэмэлт өөрчлөлтөө хэрхэн оруулж, хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Уг нь энэ удаагийн парламентад суудалтай бүх намууд хамтарч засаг барьж байх үед өргөн баригдсан хууль юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ардчиллын үнэт зүйлийг бататгасан хууль болж буй гэж үзэх гишүүд байгаа.

 

Ститистикаас харахад, өршөөлд хамрагдсан иргэдийн 94 хувь нь эргэж гэмт хэрэгт холбогдоогүй байдаг аж.  

 

 

Эх сурвалж:www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх