ТӨХ дээрх энэ уулзалтаас болж “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан тэтгэвэртээ гарлаа гэж үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 20 ・ 1

“МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан өчигдөр оройн тус компанийн ТУЗ-ийн хурлаар дуртай, дургүй тэтгэвэртээ гарлаа. Дуртай, дургүй гэдгийн учир нь ойрын үед болсон үйл явдлуудтай холбоотой байж болзошгүй гэсэн хэрэг л дээ. Тухайлбал, Г.Жаргалсайхан захирал ТӨХ дээр болсон ТӨХ, “Төрийн банк” ТӨХХК, “МИАТ” ТӨХК-ийн хамтарсан уулзалт дээр яагаад Төрийн банкин дээр байршиж байсан мөнгөө “Голомт” банк руу татсан тухай тайлбарлахдаа хариулахдаа “Сүүлийн үед манай Ерөнхий нягтланд  Голомт банк руу мөнгө хий гэж чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар банкинд байсан хоёр тэрбум төгрөгийг Голомт банк руу хийсэн. Төрийн банкнаас бас авч хий гэсэн боловч бид тэгэх боломжгүй гэдгийг хэлсэн” хэмээн өчжээ. Бүр хамтарсан уулзалтын энэхүү  протколд тусгаснаар бол Зам, тээврийн сайд М.Зоригт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан руу утасдаад “Одмөнхөд хэлсэн юм байгаа, тэрнийг нь дэмжээрэй” гэсэн. Ирээд асуухад “Голомт банк руу мөнгөнүүдээ тат гэж байна аа” гэсэн байгаа юм.

Үүний маргааш буюу аравдугаар сарын 14-нд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваатай ТӨХ-ны дарга, Тамгын газрын дарга, Төрийн банкны орлогч дарга нар уулзалт хийхэд мөн л “Албан бичгээр чиглэл өгөхгүй бол дарамтална” гэсэн нь протоколд бий. Ийм л юм боллоо. Үүнийг deed.mn сайтад нийтэлснийг хараад сайд “Ор үндэсгүй гүтгэлэг” гэсэн. Тэгэхээр “МИАТ” ТӨХК, ИНЕГ-ын дарга нар түүнийг гүтгэж Төрийн өмчийн хорооны дарга, Төрийн банкны удирдлагуудад худал тайлбар өгсөн байж болох юм. Мөн ИНЕГ-ын шилэн данс ч үүнд хамаатай. Тэнд М.Зоригтыг сайдаар томилогдсоноос 14 хоногийн дараа буюу 2015 оны есдүгээр сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкнаас таван сая ам.долларыг  “Голомт” банк руу шилжүүлснийг ИНЕГ-ын шилэн дансны цахим хуудасны  “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” гэсэн хэсгээс харж болно. Мөн М.Зоригт нь Зам тээврийн сайдад нэр нь дурьдагдаа ч үгүй байснаа өрсөлдөгч кандидатууд болох Г.Батхүү, Л.Эрдэнэчимэг нарыг хүлээж авахгүй нь нэлээд тодорхой болоод байсан тэр үед буюу 2015 оны наймдугаар сарын 14-нд мөн л Худалдаа хөгжлийн банкнаас “Голомт” банк руу зургаан сая ам.долларын гүйлгээ хийснийг ИНЕГ-ын шилэн дансанд дурьджээ.

ИНЕГ сүүлийн нэг сарын хугацаанд Голомт банк руу таван сая ам.доллар, гурван тэрбум төгрөг татаад байгаа. Одоогийн байдлаар Голомт банкинд 12 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкинд гурван сая ам.доллар, Төрийн банкинд 667 мянган ам.доллар, Улаанбаатар банкинд дөрвөн сая ам.доллар байна гэж ярьсан нь энэхүү протоколд бий.Хамтарсан уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга ч мөн л Төрийн өмчийн хороог албан бичгээр чиглэл өгчих, тэгэхгүй бол бас л дарамтална шүү дээ” гэж хэлсэн байх юм. Мөн Г.Нямдаваа захирлын ярьснаар бол “ИНЕГ-т гаднаас орж ирж байгаа орлогуудыг ч гадны банкууд руугаа и-мэйл бичиж Голомт банкин дээр төвлөрүүл” гээд байгаа гэнэ. Харин үүний маргааш нь буюу 2015 оны аравдугаар сарын 15-нд Төрийн өмчийн хорооноос Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлжээ. Төрийн банкинд дэмжлэг үзүүлэх тухай гэсэн утгатай уг албан бичигт “Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх талаар 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байна. Банкны актив хөрөнгө, ашигт ажиллагааны түвшингийн үзүүлэлтээс хувьчлалын үр дүн шууд хамаардаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • pkx / 2015 10 сар 20/

    энэ үнэн бол бас л 1 увайгүй гар төрийн сайдын суудалд сууж дээ Ер нь энэ 'дээр' эрүүл хүн байна уу

    Хариулах