Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 21
Вьетнам засварын газрын үнэ хөлс хэт өндөр байдаг гэдгийг хүн бүр мэддэг. Тэгсэн хэрнээ эцсийн дүндээ машинд нь эвдрэл гарлаа гэхэд Вьетнам засварыг зорих нь олонтаа. Учир нь вьетнам засварчид ажлаа цаг хугацаанд нь найдвартай хийдэг гэдгээрээ жолооч нарын итгэлийг хүлээх нь бий. Уг нь монгол засварчид вьетнамчуудаас дутах юм үгүй ч гэлээ тэд ажлыг маргааш, нөгөөдөр гэж хойшлуулдгаасаа болж ингэж үнэлэгдэх болсон байж мэдэх юм.
Зам дагуу зэрэгцээд байрласан авто засварын газруудыг зорилоо. Вьетнам засварын газрын үнэ хөлс нь монгол засварынхаас дор хаяж 50-150 мянган төгрөгийн зөрүүтэй хэрнээ вьетнамчуудаар үйлчилгээ хийлгэх гэж байгаа жолоочид машинаа олноор нь зогсоосон харагдах юм. 2012 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай авто засварын газруудыг үйлчилгээний үнээ ил гаргаж тавих журмыг баталж байсан. Хэрэв үнээ ил гаргаж тавиагүй бол зөвшөөрлийг нь цуцлах, албадан хаах хүртэл арга хэмжээг авна гэж албан шаардлага хүргүүлсэн юм. Гэвч үүнийг яг албадан хаах, эрхийг нь цуцлах зэрэг нарийн асуудлыг хэрхэн шийдэх нь эргэлзээ төрүүлж байгаа ч журам гарсан нь сайн хэрэг хэмээн олон нийт үзэж байсан.
Ингээд уг журам гарснаас хойш гүйцэтгэлийн шалгалтыг нь 2013 оны нэгдүгээр сард хийж, авто засварын газрууд шаардлагыг ажил хэрэг болгож, биелэлт нь 90 хувьтай байна гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Тэгвэл өнөөдөр хоёр жилийн дараа буюу 2015 онд авто засварын газрууд болон Вьетнам засварууд үнээ ил гаргаж тавьж байгаа эсэхийг судаллаа. Зуун айл орчмоор засварын газрууд ихээр төвлөрсөн байдаг. Иймээс шинэ зам руу өгсөөд байрлах Вьетнам засварын газар руу орлоо. Эзэн нь машинаа унаад явах гэж байхад нь таарч "Засварын үнийн тариф нь хаана байгааг" асуулаа. Тэрбээр хэлэхдээ "Ирж байж харуулна. Яг юу янзлуулахаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр байдаг" гэлээ. Үнийн тариф ил байх ёстой гэдэг журмыг сануулахад "Би далд хийчихсэн" гэлээ.
Дараагаар бас нэг Вьетнам засварын газраар орсон юм. Монголоор муу ярьдаг бололтой, хэлсэн зүйлийг ойлгохгүй байв, вьетнамчууд. Ямар ч байсан засварын газарт нь машины гупер солиход тэдэн төгрөг гэж бичсэн зүйл ядаж л харагдсангүй. Харин машинаа энд аваад ир.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.