Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 22 ・ 1

УИХ-ын  ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 2016 он УИХ-ын сонгуулиас 6 сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. УИХ  дах  улс төрийн намуудын байр суурийн зөрчил нь магадгүй УИХ-ын сонгуулийн тухай хуульд  зарчимын томоохон өөрчлөлт оролгүйгээр 2016 оны сонгуультай золгох бололтой. Өдгөө хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын сонгуулийн хуулиар   сонгуулийн тогтолцооны холимог систем үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний 48 гишүүнийг томсгосон тойргоос буюу можаритор системээр  сонгох,  үлдсэн 28 гишүүнийг намын жагсаалтаас тухайн намын авсан саналын хувиар буюу порпорциональ системээр сонгох ёсто байгаа. 2016 оны сонгуулиар энэ нөхцөлд өөрчлөлт орохгүй байх гэж ажиглагчид үзэж байна. Мөн энэ хуулиар 2016 оны 1 сарын 1-ээс өмнө нэр дэвших сонирхолтой хэн боловч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хандив туслалцаа үзүүлэх, бэлэг тараахыг  хориглосон байдаг.

Тэгвэл тойрогт нэр дэвших, мөн намын жагсаалтанд багтан нэрээ бичүүлэх сонирхолтой хүмүүс алт хэдийнэ парламентэд суудалтай намын дарга нарын өрөөгөөр эргэлдэж,  зарим нь хэдийнээ нэр дэвших “Виз”-ээ авсан бололтой  тойрогтоо “ажиллаад” эхлэсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Дэм дэмэндээ” аяныг эхлүүлэн, иргэдтэй уулзалт зохион байгуулан, тэдэнд хувцас хунар тараахыг ажлыг идэвхтэй хийж байгаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг энд нэрлэж болно. Тэрбээр СХД-д нэр дэвшихээ ийнхүү ил далдаар нэгэнт зарлаад байгаа бололтой. Магадгүй О.Магнай ийн СХД-ийн иргэдэд хандсан ажлууд хийж эхлэсэн нь түүнийг АН-ын дарга З.Энхболдтой ойлголцон СХД-д нэрээ дэвшүүлэх мандатаа эртнээс авч чадсан байх гэж хэлэх хүмүүс олон байна.

Эрдэнэт хот буюу Орхон аймагт  2016 он сонгуулиар нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө

Эрдэнэт хот буюу Орхон аймагт  2016 он сонгуулиар нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө гэдгээ сүр дуулиантай зарлан, Ард түмнээ хайрлая нэртэй шинэ нам байгуулаад авсан Л.Гүндалайг энд нэрлэж болно.

Харин Завхан аймгийн хувьд Нарантуулын “босс” Ш.Сайхансамбуу  хэдийнээ онилон,  сонгуулийн “сурталчилгаа”-гаа эхлүүлээд байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр МАН-аас нэр дэвших үү, бие даан нэр дэвшихээ гэдэг өдгөө тодорхой болоогүй байгаа ажээ. Хэрэв Ш.Сайхансамбуу бие даан нэр дэвших нь үнэн бол  МАН-тайгаа ойлголцож чадаагүй гэж үзэх үндэслэл бий болж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: