Огцруулбал огцруулаад, больвол болиоч дээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 24 ・ 5

Засгийн газрыг огцруулна. Энэ бол манай улстөрчдийн хийх ажлаа олж ядахдаа ярьдаг нэг сэдэв болчихоод байгаа. Худал хэлсэн хүнд эхний Ерөнхий сайд нь огцроод, дараагийнх нь ажлаа аваагүй байхад л сандлаас нь татаж унагах уриалга, санал санаачилга гаргаад явж байх жишээтэй.

Яг л үүний адилаар одоогийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэсэг гишүүд тавиад, гарын үсэг цуглуулаад л дахиад байгаа.  Улс орны эдийн засаг тогтворгүй, ард түмний амьдрал хэцүүхэн байхад тэдэнд маныхаа төлөө мачийхаас илүүтэй Засгийн газар огцруулах нь сонирхолтой байгаа бололтой юм. 



Хэзээнээс ч гарын үсэг цуглуулж эхэллээ байж, Дубайн гэрээнээс хойш бил үү. Тэр гарын үсэг цуглуулах явц нь яасан ч удаан юм. Тэгсэн мөртлөө байсгээд л энэ талаар яриад. Тветтерээ “Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг 19 боллоо” гэж жиргээд л. Бодвол 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулна гээд гарын үсгээ зурсан юм байлгүй дээ. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Зарим хэвлэлээр ярилцлага өгөөд, одоо тэр гарын үсэг зурчихвал болно. Гарын үсэг чинь шаггүй наймаа юм ч гэх шиг.  Тэр хүмүүсийн яриад байгаагаар бол гарын үсэг зурж байгаа гишүүдийг дуудаж уулзаад, наймаа хийж эхэлсэн юм байх аа.

Энэ мэтээр худлаа улс төр хийж, төрийн ажил гацааж, тветтерээр жиргэхээс өөрийг хийдэггүй нөхдүүд байна. Бүр сүүлдээ Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь мөнгө олох арга ч байж магадгүй шинжтэй болоод явчихлаа. Гарын үсгийн тоо 19 хүрэхээр л түүгээр нь шантаажлаад байгаа юм уу, хаашаа юм. Засгийн газрын тэргүүн дээр ороод “За гарын үсэг тэд болчихлоо. Одоо мань чинь зурчихвал чи ч суудлаасаа буух нь дээ. Тэдийг өгчих. Тэгвэл би гарын үсэг зурах нь битгий хэл гараа хугалъя” гээд байгаа бололтой юм уу даа, зарим нэг хүний ярьж байгаагаар бол.  Ингэж хэрэгтэй, хэрэггүй пиар хийж, өөрсдийгөө сонин хэвлэл, зурагтаар харагдуулж, дараагийн сонгуульд олон хүний итгэлийг хүлээх хэрэгсэл болгох гэж байгаа бол ёстой лөөлөө байна аа. 

Тэгж л их огцруулах гээд байгаа юм бол бушуухан гарын үсгээ цуглуулаад, асуудлаао хэлэлцээч дээ. Тэгэхгүй “Гарын үсэг тэд боллоо. Одоо тэр тэр гишүүн зурна. Найдвартай” гэх мэтээр яриад л, ажил хийсэн юмгүй сууж байна. Ингэж байхаар больчихсон нь дээр байлгүй дээ. Улсаа хөгжүүлээд, асуудлаа шийдээд, зангараг гаргаад сүйд болдоггүй юм гэхэд ядаж тойргийнхоо сонгогчдод таалагдах ажлаа арай өөрөөр хиймээр байна. 

Засгийн газар огцруулах санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулсан гээд иргэд 2016 онд танд саналаа өгөх нь юу л бол. Түүний оронд тойрогтоо ганц нэг сургууль, цэцэрлэг барьж өг. Өөр ямар асуудал байна, түүнийг шийд. Тэгвэл арай үр дүнтэй пиар болох байх.  

 

Www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • çîâëîí / 2015 10 сар 26/

    Çîâëîíãèéí ò¿ðãýí íü äýýð, æàðãàëûí óäààí íü äýýð ãýäýã äýý ...

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    огцруулчихаа

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    Огцоруулсан нь дээрдээ... Уг нь ухамсараарай огцорч сурах юмсан. Амидрал улам дордоод л байх юм.

    Хариулах
  • төрийн бус төрлийн алба / 2015 10 сар 25/

    МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЛБА АЛГА БОЛООД ТӨРЛИЙН АЛБА Л ЗАСАГЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 10 сар 24/

    Ээ хөөрхий энэ засгийн газар тэр сайд гэж нөхдүүдийн байж байгааг Баярцогт, Гантөмөр, Шийлэг мамба энэ тэр гээд ходоод хонхолзсон, ховдог царайлсан аймшиг ууд.. Эд нар сайд биш САДАА-нууд шүү.

    Хариулах