"Чингис", "Самурай" бондын зарцуулалтыг нууцлахын учир юу вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 26 ・ 2

Эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохийг олон нийт хийгээд зарим улстєрч, нам эвсэлvvд олонтаа шаардсан боловч єнєєг хvртэл таг хэвээрээ байна. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Л.Энх-Амгалан гишvvнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын vйл ажиллгаанд шалгалт хийсэн мєртлєє нєхцєл байдал ямар байгааг одоог хvртэл олон нийтэд ил болгохгvй байгаа юм. Гэвч эх сурвалжийн ярьж буйгаар энэхvv бондод хийсэн шалгалт хэдийнэ бэлэн болсон ч эрх баригчдын шахалт дарамтад орж мэдээллийг гадагш гаргаж чадахгvй байгаа гэх.

2014 оны гуравдугаар сарын 19-ны єдєр Л.Энх-Амгалан гишvvн бондын зарцуулалтын талаар тайлагнахыг хvсч байсан

Тэгэхээр шалгадгаа, шалгаад ажлын хэсгийнхэн гарын vсгээ зурж нийтэд мэдээллэх л vлдчихээд байхад тэд юуны учир энэхvv бондын зарцуулалтыг хав дарж цаг хугацаа хожихоор vхэн хатан тэмцэлдэж байна вэ. Уг нь энэхvv ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан єнгєрсєн оны гуравдугаар сарын 19-ын єдєр Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярт бондын зарцуулалттай холбоотой дєрвєн зvйл бvхий асуултыг УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа нарын хамт тавьж байсан удаатай. Тухайлбал,

1.Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”, 30 тэрбум иений “Самурай” бондын хэд нь Монгол Улсын Хєгжлийн банкны дансанд бодитойгоор оров.

2. Хєгжлийн банк дахь “Чингис бонд” болон “Самурай” бондын хєрєнгє, тvvнчлэн тус банкны бусад ашиглагдаагvй хєрєнгийн vр ашгийг нэмэгдvvлэх vvднээс ямар нєхцєл, шалгуураар хэдий хэмжээний хєрєнгийг арилжааны банкуудад байршуулав.

3. Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дvгээр зvйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын єрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрvvлэхгvй байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын єрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хvрэв.

4. Тєсвийн тухай хуулийн 49 дvгээр зvйлийн 49.3-т “Єр vvсгэж бvрдvvлсэн эх vvсвэрийг зєвхєн тєсєвт тусган, баталсан хєтєлбєр, тєсєл, арга хэмжээг санхvvжvvлэхэд зарцуулна” гэж заасны дагуу бондын хєрєнгийн эх vvсвэрийг хэзээ, хэрхэн улсын тєсєвт тусган хуулийн зєрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирvvлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хvсч байна гэж байсан байна.

Дахин сануулахад , дээрх дєрвєн асуулгыг УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан єнгєрсєн онд Эдийн засгийн хєгжлийн яам руу явуулж байсан хэрнээ яагаад бондод хийсэн шалгалтынхаа дvнг бэлэн болчихоод байхад нь олон нийтэд танилцуулахгvй хав дарах болов оо. Багагvй хэл аманд єртєєд байсан эрхэм гишvvнтэн хувь эзэмшдэг “МSС” компаниа “Чингис”, “Самурай” бондоос ямар ч зээл аваагvй гэдгээ баталчихаад байгаа. Харамсалтай нь, яагаад гэх асуултын хариуг єнєєг хэр нь олж чадахгvй байгаад хамаг учир байна. Уг нь олон нийтийн хvсч буй ганц зvйл нь бондын мєнгєєр томчууд гараа угаасан уу аль эсвэл vр дvнтэй тєсєл хєтєлбєрт зарцуулсан уу гэдгийг л мэдэхийг хvсч буй билээ. Мэдээж олон нийт энэхvv бондын зарцуулалтын тайланг сонирхох нь аргагvй.
Учир олон мянган жирийн ард иргэнийн татварын мєнгєнєєс бондын хvv тєлєгдєх учраас тэд мэдэхийг хvссэн хэрэг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 26/

    Энхамгалан шалгалтынхаа дүнг танилцуулахыг монгол түмэн чих тавин хүлээж байна. Өөрөө ч тайлангаа толилуулах тухайгаа телевизээр ярьж байсан. Удаах учир шалтгаан юунд байв гэж дээ. Хурдан шиг ил болговол хэлэлцэж байгаа төсвөөс эхлээд анхаарах асуудал их л гарах учиртай шүү.

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    love

    Хариулах