Сайд, дарга нар аа, цэвэрлэх байгууламж дээрээ очоод хуралдаач

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 26 ・ 5
 
Улаанбаатар минь Азийн цагаан дагина нэрээ аль хэдийнэ алдаж, утаанбаатар, удаанбаатар, усанбаатар гээд элдэв л нэр, хочтой болсон. Тэгвэл одоо унгасбаатар болчихоод байна. Нэг үе цэвэрлэх байгууламжийн ойрхон очих үед л өмхий үнэртэж, хамраа дарах хэрэг болдог байлаа. 

Тэгвэл одоо Улаанбаатарын хаана ч очсон өмхий үнэртэж, бөөлжис цутгамаар болдог болчихож.  Нөгөө асуудал болоод байгаа цэвэрлэх байгууламж чинь тартагтаа тулж, нийслэлийнхний ялгадасыг цэвэрлэж дийлэхээ больчихож. Сураг сонсох нь ээ, ойрын үед цэвэрлэх байгууламж онцгой байдал зарласан сурагтай.Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэдэг шиг л юм болж байх шиг байна.

Ойрдоо ингэтлээ өмхий үнэртэж, Улаанбаатар хотдоо хүхрийн хийндээ угаартах шахаж байгаа нь лагийн чанартай холбоотой юм байх аа.  Цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер Э.Бямбацогт  “Лагийн чанартай холбоотой. Үнэр их байна. Бас хүчин чадлаас шалтгаалж байна. Манай цэвэрлэх байгууламж хоногтоо хамгийн ихдээ 130 мянган метр куб ус хүлээн авах чадалтай. 

Гэтэл өнөөдөр энгийн үедээ л 140-150 мянган метр куб ус нийлүүлэгдэж байна. Тэгэхээр энэ ачаалалтай холбоотой л гэж бодож байна. Бид урд нь яаж ажиллаж байсан тэр л жишгээрээ ажиллаж байна. Тэгээд анх байгуулагдсан цагаасаа далан болтлоо овоологдсон лаг өнөөдрийг хүртэл маш их талбай эзэлсээр байгаад учир байна. Өөрөөр хэлбэл хотоос ирж буй лагийн хэмжээ өдөр ирэх бүр ихсэж, лаг хаях талбай улам тэлсээр байна гэсэн үг” хэмээн ярьсан байсан.

Нэг иймэрхүү л байна. Сая давсан хүн амтай Улаанбаатар хотдоо бид өмхий үнэртээд, утаагаар амьсгалаад л амьдарсаар. Хэчнээн сайхан барилга бариад, зам засаад, хог цэвэрлээд, тохижилт хийгээд яах ч юм билээ.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 


 

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 26/

    идэж ууж ханадаггуй новшнууд

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    тэр их урамшуулал авч байхаар цэвэрлэх байгууламжаа шинэчлээсэй юу хийсэн тэр их монго авдаг бнааа

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    үр хүүхэд минь амьсгалах газар алга

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    янзлаачээ бат үүлээ Баярцогтоос мөнгө аваад засаачээ

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    nice

    Хариулах