Ослын улмаас 5047 хүн амиа алдаж, 11 мянган залуус хөгжлийн бэрхшээлтэй болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 23

Их хотын нэгэн шинэ өглөөг та өөрийн хайртай дотны хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ угтдаг. Томчууд нь ажил, багачууд нь сургууль, цэцэрлэг гэсэн маршруттай бид өглөө гэрээсээ гардаг. Шинэ зууны хөгжилтэй Монголчууд бид хөл нийлүүлэн алхаж яваа. Үнэтэй машин, өөрсдийн хэрэглээндээ тохируулан унаагаа сонгон авч унадаг. Энэ хэрээр Нийслэл хот хөл хөдөлгөөнд ихээхэн дарагдаж "түгжрэл" гэгчтэй нүүр тулаад хэдэн жилийг үзэж байгаа. Зам аа өргөсгөх, дөрвөн замын уулзвартай болох гээд олон ажлыг хийж бүтээн байгуулж "түгжрэл"-тэй тэмцэж л байгааг хэн хүнгүй мэднэ. 

Тэгвэл өглөө гэрээсээ гараад явсан хүн "машин"-ны ослоор амиа алдан, хорвоог орхиж байгаа нь харамсалтай.  Манай улсад сүүлийн 15 жилд зам тээврийн ослоор 5047 хүн амиа алдаж, 11020 хүн хөгжлийн бэрхшээлтэй залуу болжээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зам дээр 423 хүн нас барж, 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо баримт байна. Энэ нь өдөр бүр нэгээс илүү хүн хэн нэгэн жолоочийн буруугаас цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг . 

Зам тээврийн ослын 97,2 хувь нь жолоочийн 2,6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болсон гээд үргэлж өсөж байгаа нь эмгэнэл. Хөдөлмөрлөх насны олон залуус хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорч байгаа нь харамсахад ч багадахаар асуудал. 

Энэ аюулаас жолооч, зорчигч, явган зорчигчдийг хамгаалах цорын ганц арга нь та бүхэн хэрхэн замын хөдөлгөөнд сахилга баттай оролцох, замын хөөдлөгөөний дүрмээ биелүүлж байгаагаас хамаардаг. Түүнчлэн согтуурууах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас ашиглан мэссэж бичих зэрэг нийтлэг зөрчлүүдээс үүдсэн зам тээврийн осол дийлэнх хувийг эзэлж байгаа юм. 

Тиймээс замын хөдөлгөөний энгийн дүрэм, шаардлагуудыг биелүүлж, жолооч зорчигч нар харилцан бие биедээ хүндэтгэлтэйгээр хөдөлгөөнд оролцож байх хэрэгтэй гэдгийг хаана хаанаа санаж явах цаг иржээ. 

 

Х.Даваа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх