Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 27
Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэгвэл журмын нөхрөө буюу өөрийнх нь зөвлөх байсан Л.Гансүхийг Н.Алтанхуяг хорих ангид эргэн очиж, эрүүл мэндэд нь санаа зовжээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Л.Гансүхээ дахиад эргэлээ. Бие нь тийм ч сайнгүй байгаа бололтой. Гэхдээ өөрийнх нь төлөө санаа тавьж, дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлүүллээ” хэмээн бичжээ.
Экс Ерөнхий сайд өөрийн зөвлөх байсан Л.Гансүхийг эцсээ хүртэл өмгөөлж байгаагаа ийнхүү харуулж байгаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.