М.Энхболд: Б.Цогоо дарга аа, та үндсэн хуулийн цэцэд хандсан уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 28
М.Энхболд: Б.Цогоо дарга аа, та үндсэн хуулийн цэцэд хандсан уу
Төрийн байгуулалтын байн- гын хорооны хуралдаан дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан орон нутгийн өмч, сонгуулийн автоматжуулсан иж бүрдэл, Төрийн албаны тухай хуулийн талаар холбогдох албан тушаалтнуудаас асууж тодрууллаа. Тэрбээр “Зас гийн газрын өргөн барьсан хуулийн төслийг харахад орон нутгийн өмчийг үндсэндээ алга болгож байгаа юм байна. 1999 онд УИХ-ын 29 дүгээр тогтоол гаргаж тухайн үед ажиллаж байсан орон нутгийн удирдлагууд, намуудын төлөөллүүд санал нэгдсэний үр дүнд орон нутаг өөрийн гэсэн өмчтэй болсон. Гэтэл 2015 онд Сайханбилэг гэдэг хүн зарим Засаг даргыг дийлэхээ болиод ирэхээрээ орон нутгийг өмчгүй болгох хуулийн төсөл санаачилж байна. 

Дийлэхгүй болсон Засаг дарга нартай л асуудлаа ярь л даа. Нэг, хоёрхон Засаг даргыг дийлэхгүйгээсээ болоод олон жил эдийн засгийг нааштай, ахицтай болгоход тус дэм болсон өмнөх парламентынхаа зөв зүйтэй ажлыг устгаж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэл гэдэг нь санал хураадаг цаасаа л гадаадаас авахыг хэлээд байгаа юм байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх