Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 29
Энэ өдрүүдэд 2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Засгийн газар, Сангийн яамнынхан өөрсдийн өргөн барьсан төсвийн төсөөллийг "Хөрсөн дээр буусан сайн төсөв болсон" гэж байгаа ч УИХ-ын гишүүд "Сонгууль үнэртсэн, тооцоо судалгаагүй төсөв оруулж ирлээ" гэж шүүмжлээд байгаа. Энэ ч утгаараа энэ оны төсвийн тодотгол ирэх оны төсвийн төсөл батлагдахгүй, олон долоо хоног дарааллан хэлэлцэгдэж байгаа юм.
Дээрхээс гадна ирэх оны төсөвт тусгагдаад буй цалин хасч, ажлын байрыг цомхотгох асуудал нь УИХ-ын дийлэнх гишүүд болоод иргэд, олон нийтийн дургүйцэлтэй тулгараад байна. Уг асуудлаас болж МҮЭ-ээс жагсахаа мэдэгдэж, УИХ дахь сөрөг хүчнийхэн удаа дараа хатуухан мэдэгдлийг хийсэн юм.
Олон нийтийн анхаарлыг татсан уг асуудал УИХ-аар хараахан эцэслэн шийдэгдээгүй ч бараг энэ хэвээрээ батлагдаж мэдэхээр байгааг зарим гишүүд онцолсон. Сангийн сайд Б.Болор “Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв оруулж ирсэн. Өмнө нь сонгуулийн өмнөх жил төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулан өргөн барьдаг байсан. Харин бид 2016 оны төсвийг таналттай, хасалттай, хэмнэлттэй өргөн барьсан. Төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан. . . гэж шүүмжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байна. Бид үүн дээр 10-хан хувийн хэмнэлт хийе гэхэд асуудал дэгдэж байна. байна. УИХ төсөв батлах үүрэгтэй. Ямартай ч Засгийн газрын анх өргөн барьсанаас өөрчлөгдөж батлагдах юм шиг байна” хэмээн төслөө "өмөөрсөн" тодруулгыг удаа дараа хийсэн.
УИХ-ын дарга З.Энхболд ч мөн цалинг 10 хувиар хасахад болохгүй зүйл үгүй гэж хэмээн ам нээсэн нь даарин дээр давс гэгч болоод буй бололтой. Харин тэдний нөгөө талд МАН-ынхан болоод иргэд зогсчээ. Ингэх учир шалтгаан хангалттай бий.
АН, МАН-ЫН БОДЛОГО: 2016 ОНЫ СОНГУУЛЬД ХЭН НЬ ТҮРҮҮЛЭХ ВЭ?
Тэгвэл АН-д төсвийг "бүсийг нь тасартал" чангалан барьж, батлуулах болсон шалтгаан мэдээж бий. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болох ч . , . Нэн ялангуяа сонгууль болохоос долоохон сарын өмнө танасан, багасгасан, ажилгүй болгосон төсвийг яагаад ч оруулж ирэхгүй байх нь улс төрийн бодлого байх ёстой.
Гэтэл АН-ынхан энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар танаж, 30 мянган хүнийг ажилгүй болгож, чиг үүргийн байгууллагуудыг нэгтгэх төсөв өргөн барьсан нь холоос шидсэн чулуунд оногдсон гэж тайлбарлах нь ч байна. Товчхондоо улс төрийн зорилготой "Тусгай ажиллагаа" ч гэж харж байна. Өөрөөр хэлбэл гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.