Өршөөлийн хууль “цөөнх”-ийн санаархлаас ангид байж чадлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 30 ・ 2

Өршөөлийн хууль “цөөнх”-ийн санаархлаас ангид байж чадлаа

 

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Өнөөдөр Өршөөл хууль дээр саналаа хэлснээр олон гишүүн нийгмийн өмнө гэмтэн юм шиг болчихжээ. УИХ-ын гишүүн өөрийнхөө гаргасан саналын төлөө ямар нэгэн байдлаар  хариуцлага хүлээхгүй. Дээрээс нь гадаадын улс орны юмнууд Монголын хэрэгт бүдүүллэгээр хандаж байна. Энэ бол хууль тогтоох байгууллага руу гадныхан халдаж байгаагийн илрэл. Өнөөдөр ядаж ямар санал өгсөн гэдгийг мэдэгдүүлэх ёсгүй. Нууц санал хураалт явуулъя гэсэн горимын санал гаргаж байна” гэх горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. 

    Анх Өршөөлийн хууль батлагдахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Улмаар УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гацсан юм. Энэхүү гацалтын цаана албан тушаал, авлигын хэргийг өршөөх сонирхол байсан нь нэгэнт олон нийтэд ил болоод байсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч АН 2012 оны сонгуулийн амлалтаасаа буцаж авлигачдыг өршөөх нь гэх яриа гарч байв. Энэ мэт хүндхэн нөхцөл, айдас дундаас Өршөөлийн хууль батлагдлаа. Ямартаа л Н.Батбаяр гишүүн “Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүйгээр баталъя” гэх горимын санал гаргах вэ дээ. 

Түүний энэ саналыг зарим гишүүд дэмжиж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах саналыг гаргасан ч цөөнх үүнийг эсэргүүцэж өөрсдөдөө өршөөл үзүүлэх гэж байгаа мэт асуудлыг будлиантуулахгүйгээр шууд хэлэлцээд явъя гэдгээр Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг цааш үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл,  наймдугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч долоо хоногийн дараа хориг тавьж, улмаар УИХ-аар өөрчлөлт оруулснаар хоёр сарын дараа нэг юм дахин баталсан нь энэ юм. Ямартай ч нэлээд ширүүхэн уур амьсгал дунд өрнөсөн хэлэлцүүлгийн явцад гишүүд зарим гишүүд бухимдлаа барьж чадахгүй харагдана лээ. 

Үүнийгээ ч нуухыг хүсээгүйгүй. Тодруулбал, З.Баянсэлэнгэ "Хууль зүйн байнгын хороон дээр Ерөнхийлөгчийн зүйл заалт бүр дээр санал хураагдсан. Би хээл хахууль авах гэсэн 268 дээр Гончигдорж гишүүн бид хоёр цөөнх болсон. Хэдийгээр дэмжигдсэн учир цөөнх болсон учир энэ зүйл дээр тусд нь санал хурааж өгнө үү. Хууль зүйн байнгын хорооны ажлын алба санаатайгаар алдаа гаргасан. Хууль зүйн байнгын хороон дээр санал хураагдаад орчихсон байсан зүйл заалтыг санаатайгаар хассан.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Балт / 2015 10 сар 31/

    Энэ Гончигдорж нөхрийг АТГ сайн шалгах хэрэгтэй. Ер нь энэ этгээдэд Монголд христийн шашин оруулж ирснээр өөр гавъяа байдаг юм уу. Ар гэр кармаандаа байгуулсан гавъяаг нь хэлээгүй байна л даа ....

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 30/

    энэ 2 ичгүүрээ алдсан юмнууд,хутгуурууд,утсан хүүхэлдэйнүүд

    Хариулах