Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 30
・ 3
МАХН-ын дарга Н.Энхбаярын бор оймсоо өргүүлэх хүртэл асуудал нь өндрийг авсан "Улаанбаатар таймс" сонины байрыг дуудлагаар худалдахаар болсон байна. Хотын төвд балгас болж олон жил болсон энэхүү барилгын дуудах анхны үнэ 7,1 тэрбум төгрөг. Авах сонирхолтой аавын хүү энэ байшингийн балгас байгаа 2698м2 бүхий газрыг хэдээр үнэлэхийг таашгүй. Эндээс харахад нийслэлд төв цэг буюу А бүсэд байрлах газрын доод үнэ 7,1 тэрбумаас эхлэх ханшийг тогтоож байгаа бололтой.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон,
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.