АН-ынханы матаасаар ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа баривчлагджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 02 ・ 2

Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн баасан гарагт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан,“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьж баривчилсан байна.

Тvvнээс шинэ төмөр замтай холбоотой хэргээр байцаалт авч байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байв. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн оны тавдугаар сарын 06-ны өдөр АН-ын хэсэг нөхөд “Шинэ төмөр зам” төслийг нэр бvхий хэд, хэдэн хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байсан юм.

Учир нь тємєр замын бодлогын хvрээнд хэрэгжvvлж буй шинэ тємєр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж, шахаж эхлээд байгаа билээ. Тиймээс тємєр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын тєслийг Засгийн газар єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын сvvлээр УИХ-д єргєн барьсан нь нэлээд асуудал дагуулах болсон юм. Угтаа бол царигийн асуудлыг хєндєж эхэлснээр “Шинэ тємєр зам” тєсєлд зориулан гаргасан баримт бичгvvд нь хоорондоо зєрчилдєж ашиг сонирхлын элдэв маргаан дагуулах болсон. Єєрєєр хэлбэл, энэхvv тєслийг хэрэгжvvлэхийн тулд эхлээд техник эдийн засгийн vндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын тємєр зам” компани хариуцан гvйцэтгэсэн аж.

Гэтэл энэхvv ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж тєсєлд заасан дvрэм журмыг санаатайгаар зєрчиж, ашиг харсан байж болзошгvй нєхцєл байдал vvссэн гэх. Энэ тухай асуудлыг УИХ-ын гишvvн Ц.Нямдорж ийнхvv ярьж байсан юм. Тэрбээр “Тємєр зам барих асуудлыг долоон жил саатууллаа. Хувийн бус тєрийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мєнгєєр энэ тємєр замыг барина гээд суух юм. Vvнд л миний дургvй хvрээд байгаа юм. Хайран мєнгє. Тємєр замын урьдчилсан судалгаа гэдэг зvйлийг хийлгэнэ гэж бvтэн хоёр, гурван жил болчихоод гурван вагоныг “ХААН” банкинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шvv дээ. Одоо тэгээд тэр мєнгє нь байхгvй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор Монголын хуулийн зєвлєгєє єгсєн компани 10 сая тєгрєгийг дундаас нь авсан. Би энэ асуудлыг ярихад vнэхээр ганцаарддаг. Манай МАН-ынхан vvнийг ярихгvй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АН-ынхан энэ тухай тас нууж байгаа юм. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох вэ” гэж байсан. Тэгвэл тvvний хэлж байсан энэхvv vг биелэлээ олж тємєр зам¬тай холбоотой бvхий л асуудлыг АН-ын хэсэг бvлэг хvн шалгуулна гэж шvд зуун ийнхvv Б.Батзаяаг баривчлах болсон нь энэ аж.

Ямартай ч Чингис бондны мєнгєнєєс 260 сая орчим долларыг тємєр замын ажилд зарцуулжээ. Тухайлбал, Засгийн газрын бондын мєнгєнєєс МТЗ-аар дамжуулан “Самсунг С&Т ” компани хєрс, шорооны ажлыг хийхээр 196.7 сая ам.доллар авчээ. Энэ мєнгєнєєсєє хєрс, шорооны ажлыг гардан гvйцэтгэж буй Монголын 13 компанид 85 хувийн гvйцэтгэлтэйгээр 112 тэрбум тєгрєг буюу ойролцоогоор 65 сая ам.доллар тєлж, vлдсэн 131,7 сая ам.доллар “Samsung CТ”-д байх ёстой байтал 13 туслан гvйцэтгэгчийнхээ vлдсэн ажлыг хийлгэлгvй, “мєнгє байхгvй” гэх шалтгаанаар єнгєрсєн онд ажлыг нь зогсоож байсан юм.

Тэгэхээр “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн тємєр зам барих ажлыг гvйцэтгэж байсан БНСУ-ын “Самсунг” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нєхєр Чингис бондын мєнгийг салхинд хийсгэснийхээ vр дvнд бас л шалгагдах боллоо. Єєрєєр хэлбэл, “МТЗ” ТЄХК-ийн ерєнхий гvйцэтгэгч Ємнєд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд нvvр амаа халхалсан арав гаруй тусгайгийн албан хаагч очиж бичиг баримтыг хурааж, битvvмжлээд зогсохгvй зарим нэг солонгосчуудыг баривчилсан юм. Мєн Б.Батзаяаг хардах болсон бас нэг сэжvvр нь Хятадын “China CNP Corporation limited” корпорациас олон сая ам.долларын vнэтэй 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сс / 2015 11 сар 02/

    ЭНЭ ЗАМ ӨРТГӨӨ ХЭЗЭЭ НӨХӨХГҮЙ ШОРОО БОЛСОН ӨРИЙГ БОЛ ЗУЗААЛСАН

    Хариулах
  • zochin / 2015 11 сар 02/

    an namnohodvvdig bvgdig shalgaj shorond hii

    Хариулах