О.Магнай: Хүүгээ бодоорой, хүү нь нэр дэвшинэ ээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 02 ・ 4


 

Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших эрхээ авч, нүүр бардам алхаж яваа ШӨХТГ-ын дарга асан, цуутай жагсагчаараа алдартай О.Магнай хуулийн хугацаанд захираг­далгүй сонгуулийн пиараа эхлүүлчихсэн тууж яваа билээ. 

10 гаруй хоногийн өмнө тэрбээр настай хөгш­чүүлийг найрч Цонжинболдогт аваачиж, нэг өдөр тааваар нь жаргааж, гарын бэлэг гардуулж, сонгуулийн саналыг нь эртнээс худалдаж авсан гэх яриа гарч байсан бол тэрбээр ойрмогхон Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хороодоор оржээ. 
    
Мөн л хөгшчүүлийг найрч өвлийн өмд, ганц савтай сүү бэлэглэсэн аж. Настай хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлсэн О.Магнай хошуугаа цорвойлгон дэвсэж, эрхлэх­дээ “Хүүгээ бодоорой, хүү нь нэр дэвшиж байгаа шүү” гэж дахин дахин сануулж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: