УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ноцтой алдаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 02 ・ 1

 

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг ойворгон биш, төлөв залуу. Бас  боловсрол өндөртэй. Сайн эцгийнх нь нэр хүнд түүнд чимэг зүүлт болдог. Сонгуулиар Эрдэнэтчүүд Отгонбилэг агсны хүү шүү дээ гэж сонголтоо хийсэн гэхэд эргэлзэхгүй.

Хууль тогтоох дээд байгууллагын босгыг алхаж орсон цагаасаа хойш онцгойроогүй ч, нэр хүндээ унагаагүй. Төвийг сахисан байр суурьтай. Гэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтыг хэлэлцэх үед  ноцтой алдаа гаргалаа. Уг нь боловсролтой, залуу үеийн төлөөлөл, хуулиа мэддэг нэгэн бол шатахуунд онцгой албан татвар тогтоох тухай асуудал хөндөгдөхөд дуугүй суух эсвэл бүүр чуулганы хуралдаанаас гараад явсан бол илүү гоё харагдах байв. Улстөрийн соёл талаасаа ч тэр. Эрх ашгийн зөрчил огтлолцож байгаа үед  тухайн компанийн биет төлөөлөгч аятай өмөөрч суугаа нь О.Содбилэгийг хувийн эрх ашигтаа хөтлөгддөг гэдгийг харуулав. 

Тэр хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Содбилэг “Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын талаар сүүлийн хоёр долоо хоногт маш буруу ярилаа. Энэ салбарт 8 жил ажилласан хүний хувьд хэлэхэд, ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллаж байсан, мэдэх учиртай. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ” хэмээн татвар нэмэхийг эсэргүүцэж байлаа.

Энэ эрхэм  хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Петро матад Лимитед” ХХК-ийн 3900000 ширхэг хувьцаа эзэмшдэгээ мэдүүлжээ. Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын ашигт малтмалыг барьцаалан хувьцаа гаргаж байгаа 26 компанийн нэг “Петро Матад Лимитед”. 



 

 

“Петро Матад” ХХК нь Монгол улсад бүртгэлтэй, газрын тосны хайгуулын компани. “Петро Матад” ХХК-ийг “Петро Матад Лимитед” компани 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь Лондонгийн хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл буюу AIM дээр бүртгэлтэй. 

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: