Ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 02 ・ 12
 
 

 

Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, www.ulsturch.mn сайт хамтран улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг эхлүүлээд байгаа билээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 5-наас албан ёсоор эхэлсэн санал асуулга хэд хэдэн үе шаттай юм. Эхний сард ulsturch.mn-ийн бүртгэл хэн бүхэнд нээлттэй байсан бөгөөд улс төрийн нам, иргэний байгууллага, иргэд өөрийн үнэлж, дэмждэг улстөрчөө бүртгүүлэн, өрсөлдүүлэх эрхийг олгоод байлаа. Сарын хугацаанд үргэлжилсэн бүртгэлээр 9 дүүрэг, 21 аймаг, 9 дүүргээс 500 орчим улс төрчдийг санал болгон дэвшүүлжээ. Ийнхүү сар үргэлжилсэн ажил аравдугаар сарын 15-нд албан ёсоор өндөрлөж, цахимаар санал өгөх хоёр дахь шатны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.

Хэдийгээр цаг хугацааны хувьд сонгуулийн жилийн өмнө таарч байгаа ч зохион байгуулагчид өөр бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм. Тэднийхээр энэхүү судалгаа нь өнөөгийн нийгмийн нэр нөлөө бүхий улстөрчдийг тодруулах явдал аж. Өөрөөр хэлбэл өнөөдөр ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна. Ингээд цахим санал асуулга ирэх сарын 15-нд дуусч, цаасан судалгаа 11 сарын 15-аас 12 сарын 15 хүртэл сарын турш үргэлжилнэ. Энэ нь Монгол орны 9 дүүрэг 21 аймагт явагдах агаад зохион байгуулагчид итгэмжлэгдсэн ажилтнаараа дамжуулан газар дээр нь ажиллах юм.

Одоогийн байдлаар шилдэг улстөрчдийн жагсаалтыг Ц.Нямдорж тэргүүлсээр байгаа бол удаах байранд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Р.Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Батсайхан, С.Баяр, У.Хүрэлсүх нар эхний аравт багтаж байна. Улс төрийн “хатуу самар” Ц.Нямдорж прокуророос өгсүүлээд салбарын сайд хүртэл дэвшиж, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентыг төлөвшихөд гүйцэтгэсэн үүргийг үнэлэх хүмүүс олон байдаг ажээ. Тэрээр аравдугаар сарын 31-ний 21 цагийн байдлаар цахим асуулгаар 2658 хүний саналыг цуглуулаад байгаад бөгөөд судалгаа эхэлснээс хойш эхний байранд яваа юм.
Санал асуулгын дүн оны өмнө гарах бөгөөд түмэндээ үнэлэгдсэн улс төрч хэн байх нь вэ?

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: