Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 03
Өнгөрсөн баасан гарагт ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрvvгийн цагдаагийн газрынхан баривчилсан талаар өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл тvvнийг баривчилсантай холбогдуулан улстєрийн хvрээнд нэлээд том бужигнаан оров бололтой. Учир нь Б.Батзаяаг баривчилсан талаарх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишvvн Х.Баттулга сэтгvvлчдэд хийж “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг улстөрийн захиалгаар баривчилсан. Б.Батзаяа бол зарчимч хvн” зэргээр хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Ямартай ч АН-ын хэсэг нєхєр єнгєрсєн жилээс хойш Б.Батзаяагийн талаарх баримтыг цуглуулж хуулийнханд өгсөн гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл өнөөдөр энэхvv vйл явдал биелэлээ олж тvvнийг баривчлах болсон нь энэ аж. Хамгийн гол нь “Чингис” бондын мөнгөнөөс солонгос нөхөд нэлээд хэдэн саяар яригдах хэмжээний мөнгийг салхинд хийсгэсэн нь гарцаагvй vнэн.
Єєрєєр хэлбэл, тухайн vед “МТЗ” ТЄХК нь “Чингис” бондын мєнгєнєєс 199.1 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн данс руу шилжvvлжээ. Харин “Самсунг СТ” нь туслан гvйцэтгэгч 13 компанидаа 65 сая ам.долларыг хєрс, шорооны ажлын хєлс болгож шилжvvлсэн гэнэ. Харин vлдсэн мєнгє нь юунд зарцуулагдсан нь одоогоор тодорхойгvй байгаа учраас vvний учгийг тайлахаар хуулийнхан нэлээн няхуур ажиллаж байгаа аж. Бидний олж мэдснээр Б.Батзаяаг цагдан хорих болсон шалтгаан нь тvvний хувийн данс руу нэлээд хэмжээний мєнгє орсныг Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан тогтоогоод байгаа аж. Єєрєєр хэлбэл, Самсунг компанийн дансанд орсон мєнгєний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь монголын нэр бvхий хvмvvсийн данс руу орсныг хууль хяналтынхан тогтоогоод зогсохгvй уг мєнгє хоёр дансаар орж ирээд, дотоодын нэгэн банкаар дамжуулагдан таван хvний дансанд орсон байна. Тиймээс л энэхvv мєнгєний угшлийн цаад эздийг нь ЗТЯ-ны тухайн vеийн нєлєє бvхий удирдлагууд гэж хардаж буй бололтой. Энэхvv дуулиан болсон асуудал єнгєрсєн оны дєрєвдvгээр сард царигийн асуудлыг хєндєж эхэлснээр “Шинэ тємєр зам” тєсєлд зориулан гаргасан баримт бичгvvд нь хоорондоо зєрчилдєж єдгєє ашиг сонирхлын элдэв маргаан дагуулж ийнхvv эрх мэдэл бvхий албан тушаал хашиж байсан эрхмийг цагдан хорилоо гэх сэтгэгдлийг нийгэмд тєрvvлэх боллоо. Эндээс харахад АН-ын дотоод зєрчил дээд цэгтээ хvрч УИХ-ын сонгуулиас ємнє хэсэг бvлэг хvнийг намнахаар шийдсэн нь энэ бололтой. Єєрєєр хэлбэл, “Шинэ тємєр зам” тєслийн ажлаар далимдуулан нєлєє бvхий олон эрхмийг Б.Батзаяагийн араас шалгуулах болов уу хэмээн эх сурвалж мэдээлж байсан
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.