Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 03
・ 2
Төрийн албаныхан гэж үнэхээр даварчихсан нөхдүүд байна. Гэхдээ дарга, удирдах албан тушаалтай хүмүүс нь шүү дээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудыг дурьдаж болно. Учир нь нөхдүүд төрөөс элдэв хангамж эдэлж байгаа. Унаа тэрэгнээсээ эхлээд. . Ядаж байхад өөрийгөө зөөлгөөд зогсохгүй үр хүүхэд, ач зээ, эхнэр, ах дүү, хэтрүүлбэл нууц амрагаа хүртэл төрийн машинаар зөөх нь холгүй байгаа. Угаасаа хувийн том том сургуулийн үүдэнд өглөө, өдөр, оройгүй том том жийп зогсоод, түгжрэл үүсгэдэг нь үнэн.
Тэгээд л Зайсан чиглэл рүү цувж, замын түгжрэл үүсгэх нь энүүхэнд. Дарга нарын жолооч нар л ажлаа хийж яваа нь тэр шүү дээ. Ингэж л төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. Харин сүүлийн үед . Энэ бол сүүлийн хэдэн жилд гарсан зөв шийдвэрүүдийн нэг. За яах вэ, төрийн өндөр дээд албан тушаалтан, дарга нар тусгай хэрэгцээнд нийцэхээр машин унах ёстой л биз. Тэгээд мэргэжлийн, чадварлаг жолоочтой байх ёстой дүрэм, журам байгаа л байх. Түүнийгээ дагаж, мөрдөх л ёстой байх. Одоо дүүрсэн хэрэг.
Харин төрийн машинаар ар гэрийнхнийгээ зөөж, шатахуун үрдэг байж болохгүй шүү дээ. . . Нөхөр жолооч өглөө гэрээсээ гараад, даргыг гэрээс нь авч байна уу. Ажилд нь хүргэж өгчихөөд өөр тийшээ явж байна уу гэдгийг нарийн хянах ёстой. Ер нь дарга л дотор нь суугаагүй бол хаашаа хамаагүй давхиад байх шаардлагагүй гэсэн журам ч гаргасан ч яадаг юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.