Тавантолгойн ашиглалтын 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 03

Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаарх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр УИХ-аас холбогдох ажлын хэсэг гарч ажилласан. Тус ажлын хэсгийг би ахалж ажилласан. Ажлын хэсэг ажиллах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай гэж үзсэн. Иймд уг тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад байна.

Тогтоолын төслөөр бол Тавантолгойн ордыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Учир нь энэ орд нь 100 жилийн нөөцтэй, 3 сая иргэн хувьцаа эзэмшдэг, Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж нээсэн. Тиймээс ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэдэг дүгнэлтийг тогтоолын төсөлдөө оруулж өгсөн.

Түүнчлэн тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэж орууллаа. Хоёрдугаарт Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн 1072 хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг орууллаа. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх