Ч.Сайханбилэгийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж чадах уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 04 ・ 1
Ч.Сайханбилэгийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж чадах уу
Өнгөрсөн 2014 онд 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Өдгөө тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаад нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Түүний хувьд Ерөнхий сайд болсон даруйдаа “Том төслүүдийг гацаанаас гаргаж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргана” хэмээн амласан байдаг. Гэсэн ч энэ жилийн хугацаанд өнөөх том төслүүд гацсан хэвээр л байна. Хэдийгээр олон нийт үүнийг популизмд хүлэгдсэн гэж харж байгаа ч үндсэндээ АН доторх фракци хоорондын зөрчил, Ерөнхий сайд, намын даргын сандал суудалтай холбох нэгэн ч байгаа юм. 

Үндсэндээ Ч.Сайханбилэг хаврын чуулганы өмнөх өдөр Тавантолгойг хөдөлгөнө гэж телевизээр амлалт өгснөөс хойш хаврын чуулган, намрын чуулган дамнаад байгаа билээ. Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчид “Би том төслүүдийг дэмжиж байна” хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн ч энэ асуудал фракци, эрх мэдлийн зөрчилдөөнөөс гарч чадаагүй. Инээдтэй гэмээр ч юм уу, эмгэнэлтэй гэмээр ч юм уу үйл явдал болсон нь УИХ-ын дарга нь “Тавантолгой”-н төслийг Засгийн газарт буцаахдаа хоёр сая хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрлийг нь аваагүй гэх шалтгаан ч яригдаад амжсан. 

Тэгвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан  ажлын хэсгийнхэн хаврын чуулганы турш хав дарсаар хаалтын өдрийн өмнөхөн дүгнэлтээ танилцуулж, төслийг гацаасан байдаг. Ийнхүү гацаасны эцэст дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг хавраас намрын хугацаанд сая нэг боловсруулан гараасаа гаргаж байгаа бололтой. Энэ долоо хоногт нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй  “Тавантолгой”-н ордын тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьснаа Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлсэн юм. Ийнхүү өргөн баригдсан төсөл цаашид хэр хугацаа дамнаж, хэний ашиг сонирхлоор гацахыг таашгүй. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2015 11 сар 04/

    Юун том төсөл хөдөлгөх өөрөө хөдлөх гэж байхад ийм юмнуудыг төрөөс хурдан зайлуулах хэрэгтэй.Эд нараас юу ч хараад нэмэргүйээ

    Хариулах