МАН, МАХН хоёрыг нэгдээд УИХ-ыг тараах сургаар АН-ынхан Н.Энхбаярт хандаж Г.Шийлэгдамбаар сануулга өгчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 06 ・ 8
Улс төрийн үйл явц ойрын өдрүүдэд тун ширүүхэн өрнөж эхэллээ. Засгийн газар Өршөөлийн хуулийг хэрхэн батлагдахаас шалтгаалж огцрох эсэх нь тодорхой болно гэж эх сурвалжууд олонтаа мэдээлж байсан. Гэтэл удтал хүлээгдсэн Өршөөлийн хууль эрх мэдэлтнүүдийн хүссэн шиг батлагдаж чадсангүй. Гишүүд нэгэнт олон түмний өмнө улаан, цагаан авилгачдыг өршөөж чадсангүй.
 
      Ийнхүү Өршөөлийн хууль батлагдсан өдрөөс хэдхэн хоногийн дараанаас эхэлж хууль, хяналтынхан гүйцэтгэх ажиллагааг ээлж дараалан явуулж эхэллээ. Нэн түрүүнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас өнгөрсөн амралтын өдөр баривчлан саатуулсан. Түүнтэй нэг өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчууд болон захирлуудыг нь баривчилсан. Эх сурвалжуудын мэдээлж байгааар дээрх хоёр хэрэг хоорондоо холбоотой байх гэсэн таамаг явж байна.
 
       Тэгвэл лхагва гарагт Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан юм. Өдгөө тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд сайдын туслах болон жолооч, албаны зарим нэг хүмүүсийг хамт авч явж байцаалт авчээ. Өчигдөр үүнийг баталгаажуулж МАХН-аас мэдээлэл хийсэн юм. Тэд “Г.Шийлэгдамба сайдыг хэлмэгдүүлчихлээ. Түүнтэй хамт авч явсан 4-5 хүнийг тамлан зовоосон байна. Одоо хүртэл Г.Шийлэгдамба сайд өмгөөлөгчгүй байцаалт өгч байгаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл” гэж тайлбарласан.
 
      Эхний хэрэг болох Б.Батзаяагийн хэрэг цаагуураа Тавантолгой, Төмөр замын асуудалтай нарийн сэжмээр холбогдож байгаа. Харин Г.Шийлэгдамба сайдын хэргийн талаар хэвлэлийнхэн болон улс төрийн хүрээнийхэн янз бүрийн таамаг дэвшүүлж сууна.
Үүнээс хамгийн бодитойгоор саарал ордонд маш нууцын зэрэглэлтэй яригдаж байгаа “бор шувуу” бол “ЭМС-ын сайд авилгал авсан биш. Харин улс төрийн тодорхой зорилготойгоор энэ бүгдийг зохион байгуулжээ” гэдэг зүйл юм.
 
      Тодруулбал, бүх ээдрээт хэргийн зангилаа нь МАН, МАХН хоёрын буцаад нийлэх эсвэл ирэх сонгуульд эвсэл болж оролцох тохиролцоо байжээ. Г.Шийлэгдамба сайдыг баривчилдаг өдөр МАН-ын ахмадууд намын дарга болон генсекдээ МАХН-тай 2016 оны сонгуульд хамтарч оролцохыг хүссэн хүсэлтээ гардуулж өгсөн. Үүнийг нь удирдлагууд нь биечлэн хүлээж авсан. Хоёр намын ахмадуудын уриалгаар эхэлсэн энэ асуудал ерөнхийдөө шийдэгдсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. МАН, МАХН хоёр эргээд нэг хэсэгтээ “тоонот гэрт толгой холбох” нь тодорхой болжээ. Ийнхүү ЭМС-ын сайдыг гэнэт саатуулах болсон шалтгаан нь хоёр намын дахин нэгдэх гэж буйтай холбоотой аж.
 
      Хэрвээ МАН, МАХН хоёр буцаад нэгдвэл Ардчилсан намынхан мянган хар машинаар тоолж, булхиа хийгээд ч тэднийг дийлэхгүй. Сонгуульд МАН, МАХН-ын эвсэл ялах нь ойлгомжтой. АН-ынхан үүнээс л болгоомжилж байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ асуудалд хоёр намын удирдлагууд нааштай хандаж байгаа. МАН-ын дарга М.Энхболд дээрх асуудлыг дэмжиж хүлээж авсан. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгдсэн ч яа
х вэ, энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй гэсэн зүйлийг ярьсан. Тэгвэл УИХ дах МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос энэ талаар тодруулахад “Сайн мэдэхгүй байна” гэсэн ч үгүйсгээгүй. Харин ч “МАХН-ын зүгээс тиймэрхүү санал яриа гарсан гэдгийг бол сонссон. Ер нь нэг угшилтай намууд яагаад нэгдэж болохгүй гэж” гэсэн үгийг унагасан. Эндээс дээрх хоёр нам буцаад нийлж МАХН-ынхан өөрсдөө гуйсаар байгаад “Төрхөмдөө буцахаар” болсон гэсэн дүгнэлтэнд хүрч болно.
 
     Мөн өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн Г.Шийлэгдамба нар МАН-ын удирдлагуудтай уулзах гэж байсан аж. Н.Энхбаяр ч цаг алдалгүй уулзъя гэж зүтгүүлж эхэлсэн. Гэтэл өмнөх шөнө нь Г.Шийлэгдамба сайд баривчлагдаж өчигдрийн нууц уулзалт цуцлагджээ. Түүгээр ч барахгүй уг асуудлаас болж чуулган ч хуралдсангүй.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 06/

    Яг үнэн нь гэвэл Н. Энхбаярыг өршөөлийн хуульд хамруулахгүй байх талаар МАН маш их хүчин зүтгэж, зорилтдоо хүрлээ. Одоо түүний намыг хавсарган нийлүүлэх бодлого явуулж эхэллээ. Энхбаяр минь чамайг сонгогдох эрхгүй улс төрийн амьд хүүр болгоод байгаа хүчнээ таних мэдэж байна уу?

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    Энэ 2 нам эвсэнэ гэхээс АН-ынхны чацга нь савирч байна шүү, ккк. Эг маггүй баривчилгаа хийлгэж давхиад л. Угаасаа наад 2 нам чинь нэг л нам юм ш дээ. Эргээд нэгдвэл монголчууд л хожино. Эвтэй үедээ монголчууд хүчтэй байж, эврэлцэхээрээ бусдын идэш болж ирсэн түүхээ санах цаг болсон доо.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    Коммунимзмыг мартдаггүй, түүнд нугасгүй хайртай комментчид байх юмаа. Одоо ингэж ярих нь утгаггүй болчихсныг мэддэгүй юм шиг байнаа чааваас. Тэгэж яривал өнөөдөр коммунист тогтолцоотой Хятад хөгжлөөрөө дэлхийг тэргүүлж байгаа шүү. Залуусаа анхаар энэ тэр ч гэх шиг шизотой юмнууд байна шүү.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    Нэг адил коммунист угшилтай алуурчдын хоёр нам нэгдэж 1937 оны их мах бэлтгэлийн үеэ сэргээхийн санаархаж байгаа бололтой. Залуучуудаа Анхаарагтун Сэрэмжлэгтүн

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    Эрхэм төрийн түшээдээ төлөвлөсөн ажилаа хийж эхлээчгүй байхад чинь бүрэн эрхийн хугацаа чинь дууслаа ш дээ тэгснээ зарим нэг хэлснээ хэрэгжүүлж байгаа хүмүүсээ барьж хорж саатуулахаа больвол яасын бэ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    okkkk

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    "... Цагдаа тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийсэн " гэж бичсэн байх юмаа. Юмыг яасан сүртэй бичиж байна. Дайралт хийсэн гэхийг бодохоор их хориг саад, хамгаалалттай байж дээ. Энэ бичсэнээр буу зэвсэгтэй дайран орсон мэт санагдаж байна.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 06/

    ene bugdees dugnelt hiihed L Tsog ih dun nuruufai hun bna

    Хариулах