Зөвлөх vйлчилгээ нэрээр ихээхэн мөнгө “тоншсон” Ч.Ганбат эрх мэдэлтнүүдийг хөлдөө чирнэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 10 ・ 1

 

 

“Шинэ тємєр зам” тєслєєс болж ЗТЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг єнгєрсєн сарын 30-ны єдєр Эрvvгийн цагдаагийн газраас баривчилсан болсон. Тvvний баривчилгаатай холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан байцаан шалгах гэсэн боловч тэрбээр єдгєє хилийн чиндад байгаа тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхэд Ч.Ганбат яагаад уг хэрэгт сэжиглэгдэж олон улсад интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээнд хvрчихэв ээ. Энэ талаар цухас дурьдая. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны єдєр хуучнаар Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ тємєр замын тєсєл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож улмаар тендерийн баримт бичиг боловсруулах, тvvний дагуу ажиллах гадаадын зєвлєхийг олох vvрэгтэйгээр, дараа нь 2011 оны нэгдvгээр сарын 24-ний єдрийн тушаалын нэгдvгээр хавсралтаар шалгаруулалтад хяналт тавих зорилготойгоор ажлын хэсгийн гишvvн болж байсан.

Тvvнчлэн 2011 оны дєрєвдvгээр сарын 7-ны єдєр зєвхєн оффшор компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал хєлс мєнгєє бvрэн авахын тулд єєрийн “Либерти Партнерс” компанийг гэрээнд оролцогч тал болгож хууль бусаар тендерт захиалагч ба гvйцэтгэгч болсон. Энэхvv гэрээнд гарын vсэг зурснаар “ХААН” банкнаас єндєр хvvтэй авсан 850.000 ам.долларын зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгvйгээр шууд бэлнээр авсан баримт нь єдгєє хууль хяналтныхны гарт орж тvvнийг ийнхvv эрэн сурвалжлах хэмжээнд хvрсэн байна.

Ямартай ч энэ хэрэг явдлын талаар цєєн хэдэн vгээр тайлбарлахад, “Шинэ тємєр зам” тєслийн техник эдийн засгийн vндэслэлийг “МакКинсэй” компанитай Монголын тємєр зам 2011 онд зєвлєх vйлчилгээний гэрээ байгуулж байжээ. Уг зєвлєх vйлчилгээний гэрээг дєрєвхєн сарын хугацаанд хийхэд нь манай улс тєлбєр гэж 5.7 сая ам.доллар буюу 7.5 тэрбум тєгрєг тєлсєн байдаг.

Уг гэрээг эрх мэдэл бvхий эрхмvvд байгуулсан цагаас нь эхлэн нууцалсан боловч Монголын тємєр замын мэргэжлийн инженерvvд гэрээний дагуу хийсэн Техник эдийн засгийн vндэслэлийг /ТЭЗV/ хєндлєнгийн хяналтаар зайлшгvй баталгаажуулах ёстой гэж шаардаж байсан юм. Ч.Ганбат тендерт ялах компаниар “МакКинсэй” компанийг Бээжингээс сонгож “Либерти Партнерс” компанийнхаа нэрээр гэрээнд оролцож ажлын хєлсєє тусд нь авсан гэх баримт ч байдаг юм билээ. Бас нэгэн анхаарал татсан зvйл нь Ч.Ганбат нь Сайншанд тєсєл болон МИАТ-т хэрэгжvvлсэн гэх тєсєл, мєн нvvрс шингэрvvлэх тєслvvдэд Зєвлєх vйлчилгээ vзvvлсэн байдаг юм. Vvнээс манай улсын хоёр дахь саалийн vнээ гэгдэх “МИАТ” ХК-нд “Либерти Партнерс” бас л зєвлєх vйлчилгээ vзvvлэх нэрээр ихээхэн хэмжээний мєнгє авч тус компанид vйлчилгээ vзvvлсэн байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: